Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Ирэх сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ гарчээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1, 2-нд зарим газраар, 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх юм байна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top