“Парк маань ийм байгаасай” хүүхдийн гар зургийн уралдаан явагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Монголын Залуучуудын Холбооноос Хүүхдийн паркийн  газрын асуудлаар "Паркаа аваръя" хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Тус хөдөлгөөнийг олон байгууллага, хувь хүмүүс болон төрийн бус байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлэх болжээ. “Паркаа аваръя” хөдөлгөөний ажлын хүрээнд Монголын Сурагчдын Холбооны зүгээс дунд сургуулийн хүүхдүүдийн дунд “Парк маань ийм байгаасай” гар зургийн уралдааныг зарласан байна. Паркийн гол эзэд болсон хүүхдүүд маань  ханатлаа тоглох тоглоомтой, зугаалах ногоон цэцэрлэгтэй жинхэнэ гоё парктай болохыг хүсч, паркаа ямар байгаасай гэж хүсч мөрөөддөгөө харуулсан өөрсдийн зурсан зургаа илгээсээр  аль хэдийн 150 гаруй бүтээл ирсэн гэнэ.   Хүүхдүүдийн бүтээлийг Монголын Сурагчдын Холбоо болон МЗХ-ны байранд хүлээн авч байгаа юм байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top