Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халхын голын сав, Дорнод, Дарьганын талаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )