Татварын байцаагч Д.Нанжидсүрэн “Хун Лиан” ХХК-ийн тайланг гаргаж өгдөг байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

БНХАУ-ын Төв теле­визийн Өвөрмонгол дахь салбарын фото сэтгүүлч Вэй Хун Ванг есөн тэрбум төгрөгийн татвараас зайлс­хийсэн хэргээр шалгагдаж байгаа талаар бид мэдээлж байсан. 

Тэрбээр 2006 онд “Хун Лиан” ХХК-ийг байгуулж, “хятад” мото­цикл оруулж ирж борлуулах явцдаа татварын байцаагч нартай үгсэн тохирч байсныг ЭЦГ-ынхан илрүүлэн, УМБГ-т шалгаж байгаа юм. 

Харин Вэй Хун Ванг татвараас зайлсхийхэд нь тусалж байсан Баян­зүрх дүүргийн Татварын хэлт­сийн улсын байцаагч Д.Нанжид­сүрэнг АТГ-аас шалгаж буй.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top