Шилдэг жиргээчийг шалгаруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Элбэгдорж хүрээлэнгээс жил бүр "Эрх чөлөөний үдэш" андуудын уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Шударга ёсыг орчиндоо" сэдвийн дор 12 дугаар сарын зургааны өдөр тус уулзалтыг зохион байгуулахаар болжээ. "Эрх чөлөөний үдэш" арга хэмжээг угтан нийгмийн сүлжээний идэвхтнүүд, жиргээчдийнхээ дунд "Шударга ёс миний орчинд" сэдвээр сайн мэдээлэл илгээх уралдаан зарласан байна.

Уралдааны болзолд шударга ёсыг гэр бүл, ажил, анд нөхдийн дунд хэвшүүлсэн сайн мэдээг 250-300 үгэнд багтаан илгээх, мөн шударга ёсыг орчиндоо мэдээлж олон хүнд шэйр хийхийг тусгажээ. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс шударга ёсыг орчиндоо бүтээж, хэвшүүлж буй олон мянган жиргээчээ мэдээллээ шэйрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түрүүлсэн жиргээчдийг "mini Ipad"-aap шагнах юм байна. 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top