Э.Ганболорт таалагдах гэсэн залуу бага зэрэг майга хөлтэй байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор 15 жил дуртай зүйлээ хийсэн болохоор одоо гэр бүл зохиож, ээж болоход бүх талаараа бэлэн болсон гэдгээ нэгэн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр хамтлагийнхантайгаа АНУ-д байхдаа тус улсын иргэн залуутай нэлээд хугацаа хамт өнгөрүүлсэн ч дассан газрын даавуу зөөлөн гэдгийн адил эх орондоо амьдрахаар ирцгээсэн. Түүнийг Монголд байхдаа хөтлөгч Г.Ганбаяртай үерхдэг байсныг уншигч та мэдэх биз ээ. Энэ тухайгаа тэрбээр “Би  Монголд байхдаа түүнтэй холбоотой байсан. Улсдаа удаа хугацаагаар байсан бол өнөөдөр гэрлэж, үр хүүхэдтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би Америк явсандаа огт харамсдаггүй” гэжээ. Бас түүнд бага зэрэг майга хөлтэй залуус таалагддаг гэнэ шүү.

У.Бодол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(119.40.102.108) 2025 оны 03 сарын 13

*****

1  |  0
Top