Дэлхийн сонгодог урлагийн түүхийн хуудаснаа Монголынхоо хөгжмийн зохиолчийн бүтээлийг “нэр дэвшүүлж” буй ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран прин эзэн гавьяат жүжигчин Г.Ариунбаатар маргаа “Монгол сонгодог” хэмээх тоглолтоо зохион байгуулах гэж байгаа билээ. “Тусгаар тогтнолын ордон”-д болох тус тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөнө. Мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжим эгшиглэж удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид, удирдаач Д.Түвшинсайхан нар дохих гэнэ.
Г.Ариунбаатар энэхүү тоглолтоо төсөл болгон хэрэгжүүлж эхлэлээ болгож Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын бүтээлүүдээс түүвэрлэн дуулна.
У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )