Д.Уламбаяр: Би эрлийз биш

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Гурван өөр өнгө, төрхийг илтгэдэг “Киви” хамтлагийнхан 12 дугаар сарын 1, 2-нд "I loft function house"-д найман насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэд өөрсдийн  хит дуунуудаа дуулахаас гадна шинэ цомгийнхоо уран бүтээлээс хүргэхээр “ProSounds” студид бэлтгэлээ хийж байх үеэр хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяртай уран бүтээл, хувийн амьдрал, өнгөрсөн хугацаанд уншигчдын маань мэдэхийг хүсч байсан зарим асуудлаар цөөн хором ярилцлаа.

- Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-“Киви”-гийн дөрөв дэх тоглолт. Тоглолт гэхээсээ илүү найман жил бидэнтэй хамт байсан үзэгч сонсогчдоо баярлуулах зорилгоор бид зохион байгуулж байгаа.

-Урын сандаа хэчнээн дуу, клип, цомогтой болсон бэ?

-Найман  жилийн хугацаанд бид 50 гаруй клип, 60 гаруй дуу, хоёр DVD, зургаан цомогтой болсон. Гэхдээ зургаа дахь цомгоо хэвлэлтэд явуулж амжаагүй байгаа.

-“Киви” хамтлаг бусад "охидын" хамтлагаас юугаараа ялгардаг вэ?

-Бүх хамтлаг дуучид хоорондоо ялгаатай. Яагаад гэвэл бүх хүн өөрийн гэсэн ертөнцтэй. Ижил ертөнцтэй хүн гэж байхгүй шүү дээ.

Хамтлагийн гишүүдийн тооны хувьд л адилхан. Хэн ч хэзээ ч давтагддаггүй. Бидний хувьд “Гурван охин”, “Sweetymotion” хамтлагуудыг ихэд хүндэтгэдэг. Багаасаа л тэднийг сонсож, тэдэн шиг хамтлаг болох юмсан гэж мөрөөддөг байсан.

-Аливаа хамтлагийн амжилтанд хүрэх эсэх нь продюссерээс их шалтгаалдаг гэдэг?

- Зайлшгүй. Бидний хувьд найман жилийн хугацаанд зогсолтгүй уран бүтээлээ хийсэн. Нэг сар, нэг өдөр ч амарч үзээгүй. Тоглолттой, клипний зураг авалттай, бэлтгэлтэй гээд өдөр бүр бид хоорондоо холбоотой байж уран бүтээлээ хийж найман жилийн хугацааг үдлээ.

- Амьдралын тань нэг өдөр ихэвчлэн яаж өнгөрдөг вэ?

-Миний хувьд зүгээр байх дургүй. Гэртээ байх үедээ амрахын хажуугаар гэрээ цэвэрлэж, хөгжим сонсож, телевизор үзэх дуртай. Ажилтай үедээ бэлтгэл хийх их дуртай. Зүгээр биеэ амраах ер нь дургүй. Зун сэлж фитнесс хийнэ, өвөл гулгаж фитнесс хийнэ. Одоогийн байдлаар бид хоёр бэлтгэлтэй байгаа. Фитнессээ хийхийн сацуу “Киви” хамтлагийнхаа тоглолтын бэлтгэлүүдийг хийж байна. Цомог бичүүлэх үеэр, клипний зураг авалтын үеэр энэ тэндээс юмаа цуглуулах, зураг авалт гээд ажил ихтэй байдаг. Сүүлийн найман жил иймэрхүү хэмнэлтэйгээр л амьдралаа өнгөрөөлөө шүү дээ.


- Танай продюссер Ангирмаа хатуу чанд юм шиг мөртөө их нууцлаг торгон мэдрэмжтэй санагддаг?

- Манай продюссер байгаагаараа л байдаг. Бялдууч манж зан байхгүй, маш шударга. Хэн  юу  бүтээж байна. Тэрийг маш шударгаар үнэлж, хэн бялдуулчилж, юмны ард хоцорч, хүний ар хударгаар янз бүрийн зүйл хийж байна. Энэ бүхнийг нүдэн дээр нь шууд хэлчихдэг болохоор тэр нь их хатуу юм шиг хүмүүст санагддаг байх аа.

-Амжилтад хүрэхэд диктатур заавал байх ёстой гэдэг дээр санал нийлдэг юм аа даа?

-Нийлэлгүй яах вэ. Албан газрын удирдлага, өрх гэрийн тэргүүн ямар байхаас тухайн айл гэр, тухайн байгууллага уур амьсгал сайтай байж амжилтаараа гайхуулна шүү дээ. Тэрэн шиг манай хамтлагийн хувьд продюссер хатуу чанга хэдий ч бидний найз, эгч, ээж шиг минь байж чаддаг. Харин шаардлага тавих үедээ хатуу байж чаддаг. Бүх тал дээр зүгээр л өөрийнхөөрөө байж чаддаг.

- Танай хамтлагийнхан ганц бие байгаа нь продюссерээс шалтгаалсан тал байна уу?

-Энэ бол хувь хүний асуудал. Тийм болохоор олонд дэлгэж ярихыг хүсдэггүй. Хамгийн сайхан аз жаргалтай гэрлэлтийг эмэгтэй хүн бүр хүсдэг шүү дээ.

-Ямар эр хүн таалагддаг вэ?

-Эр хүний хувьд над шиг үзэл бодолтой. Би өөрөө юм болгонд тохирчихдог л доо.

-Юм болгонд гэхээр?

-Тийм ээ, бүх юманд дасан зохицдог гэх юм уу даа. Хүнд тааруулж биш надад таалагдах л юм бол юм бүхэнд уусч чаддаг. Мэдрэмжтэй гэх юм уу. /инээв/

Ерөнхийдөө эрэгтэй хүн мэдрэмжтэй, шударга байх хэрэгтэй болов уу. Эрэлхэг зоригтой эр хүн таалагддаг. 

-Хэзээ гэр бүлтэй болохоор, ээж болохоор төлөвлөсөн бэ?

- Одоо ч айхавтар төлөвлөсөн юм алга. Бага байхаасаа урлагт зарцуулах цаг энэ, гэр бүлдээ зарцуулах цаг бол тэр үед гээд  бодсон юм байгаа. Бурханд захиалчихсан. /инээв/

- Энэ оны эхээр бие даасан цомгоо гаргаж клипээ Францад хийлгээд ирсэн. Тэрнээс хойш ганцаарчилсан уран бүтээлийн хувьд сонин юу байна?

-“Хориотой загвар” гээд кино хийгдэж байгаа. Тэр киноны дууг дуулахаар бичлэгт орохоор бэлдэж байна. Оки үг аяыг нь хийж байгаа юм байна лээ.


- Та тун европжуу төрхтэй эмэгтэй. Франц эрчүүд нүд унагаж байх юм уу?

- Унагаж байна лээ. /инээв/

Францад CD-ний cover буюу цомгийн хавтасны зураг авахуулсан. Зураг авалтын үеэр “Энэ хаанахын хэн гэдэг од билээ. Царай нь ямар ч байсан байгаад байдаг. Нэрийг нь мэдэхгүй байна” гэцгээж байсан. Тухайн үед би өөрөөрөө бахархаж байсан. Яагаад гэвэл Францад очоод өөрийнхөө цомгийн зураг авалтыг франц хүмүүсээр хийлгүүлж, урьд нь зурагтаар үзэж байсан газруудад өөрөө очоод, бусдын анхаарлыг татаж, хүмүүсийг баясгаж байгаадаа үнэхээр их баяртай байсан. Тэр мэдрэмжээрээ өөрөө өөрийгөө хөглөж, зураг авалт ч үнэхээр гайхалтай болж байсан.

-Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, авьяас билгийг Франц оронд гайхуулаад ирсэн өөрөөр тань бахархаж байна. Тэнд найзтай болсон уу?

-/инээв/. Ийм хувийн юм ярихгүй ээ. Тоглолтын л юм ярина.

-Ука минь арай харийн бэр болчих юм биш биз дээ?

-Нууц. /Инээв/


- “Киви” тарсан тараагүй гэдэг яриа сүүлийн хоёр жил их гарлаа?

-Бид тараагүй гэдгээ батлахын тулд тоглолтоо хийх гэж байна. Энэ маань бас нөгөө талаараа  найман жилийнхээ ойг тэмдэглэх  шалтгаан болсон. Цомгийнхоо ажилд орсон. Бид цаашдаа уран бүтээлээ хийсээр л байх болно. Бид бие биедээ их хайртай. Бүх зүйлийг энэ хүртэл барьчихаад хэн ч нураахыг хүсэхгүй ш дээ. Хоёр жилийн хугацаанд бид ер завсарлаагүй. Агий, Намуунаа хоёрыг явна гэж ярьж байхад ч бид тоглолттой, клипний зураг, бичлэгүүдээ хийлгэсээр байсан.

-  Хоёр жил орчим их хаагдмал янз бүрийн ярианд тайлбар өгөхгүй байсан нь энэ байдлыг улам даамжруулсан болов уу?

- Хүмүүс л ил мэддэггүй болохоос бид байнга хамт байсан. “Ука СТА аваад Намуунаа нь бухимдлаа. Тэрнээс болж хагарсан гэнэ” энэ тэр гэсэн яриа бол хүмүүсийн хоорондын л яриа.  Өрөвдөлтэй авгай нар хов ярьдаг шүү дээ. Би тэрэнд их харамсдаг юм. Ярьж байхыг нь сонсож байсан болохоор. Хэнд ч хүртээлгүй онцгүй юмнуудыг дэмий ярьж цаг өнгөрөөдөг хүмүүсийн л бодол. Бид дуртай зүйлээ хийж, багштайгаа ажлаа хийсээр л байх болно.

-Өнгөрсөн хугацаанд танаас өөр хамтлагийнхаа нэрийг гаргасан хүнгүй байлаа шүү?

-Залуу хүн мэдээж сурч боловсрох ёстой. Агий, Намуунаа хоёр маань уг нь гадаадад явж суралцана гэдэг санаа байсан боловч сүүлдээ шийдвэрээ өөрчилсөн. Нэгдүгээрт эндээ уран бүтээлээ хийнэ. Хоёрдугаарт Монголдоо суралцъя гэдэг сонголтоороо үлдсэн. Бидний үзэл бодол их нийлдэг юм аа. Тэр хооронд л ийм яриа гарсан. Ер нь “Киви” хамтлаг  тарахгүй.  Миний хийсэн уран бүтээлүүдэд “Киви” хамтлаг ч оролцсон. Тэгэхээр энэ бол бидний л бүтээлүүд хийгдэж байна гэсэн үг.

- Та дуучин болохоосоо өмнө үсчин гоо сайханч байсан гэсэн. Стиль  имиж сайтай байдаг чинь үүнтэй холбоотой юу?

- Холбоотой байлгүй яахав. Бага байхдаа би салонтой болно гэж мөрөөддөг байсан юм. Хүмүүсийг гоё болгож өгнө гэсэн хүслийнхээ дагуу “Үйлдвэрлэл урлалын коллеж”-д үсчин гоо сайхны чиглэлээр суралцаж байсан. Тэнд нэг жил сурсан. Манай үсчингүүд миний үсийг янзалж нүүр будаад  манеканаар  тэмцээнд оролцож дандаа тэргүүн байр эзэлдэг байлаа. Их гоё. Тэр маань надад их олон зүйлийг бэлэглэсэн. Ер нь би өөрийгөө их одтой гэж боддог. Ямар нэг юманд оролцохоороо байнга л дандаа түрүүнд нь байдагтаа их баяртай байдаг.  

-Азтай одтой байхад юу нөлөөлдөг вэ?

-Ер нь их азтай юм болов уу. Дээр нь миний нэг үзэл бодол байдаг. Ер нь хүн хаа байгаа газраа өөрт байгаа зүйлээрээ чадах бүхнээ хий гэдгийг баримталдаг маань намайг их юманд хүргэдэг болов уу.

-Монголын рок попын ертөнцөд чадах бүхнээ хийж чадаж байна уу?

-Би өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө мэддэг чаддаг дуртай зүйлдээ бүх энерги эд эсээ зориулж чадаж байгаа гэж боддог юм. Юугаа ч далд хийхгүй өөрт байгаа бүхий л зүйлээ гаргаж байгаа. Өшөө олон зүйлийг сурах юм бол надаас гарах зүйл бүр их байгаа гэж боддог.

-Бэрхшээлтэй хэцүү зүйл байна уу?

-Бэрхшээлтэй зүйл маш их. Хамгийн голлох хүндрэл гэвэл хүмүүст гүжирдүүлж гүтгүүлэх. Элдвийн хэл амаар доромжилдог нь зүрх сэтгэлийг маань маш их өвтгөдөг. Аягүй сайхан гэрэл гэгээтэй ертөнцийг бодчихсон, төлөвлөчихсөн явж байхад биднийг мэдэхгүй хүн хэл амаар доромжлох  үед их хэцүү цаг үе байдаг.

-Хэл амаар доромжлох гэхээр?

-“Киви” хамтлаг тарлаа гэхээс өгсүүлээд "Тэр нь тэглээ, энэ нь ингэлээ. Бор хүүхнийх нь ээж нь тийм болохоор охин нь ингэлээ. Янхнууд энэ тэр” гээд худлаа доромжлох нь үнэхээр дарамттай байдаг. Зөндөө уйлж байсан. Одоо бид ийм зүйлийг хүлээж  авахдаа харьцангуй гайгүй болчихсон л доо. Тухайн үедээ үнэхээр хэцүү санагддаг ч  тэрийг давж гарахаар хичээж л байна.

Саяхан нэг телевизийн шууд нэвтрүүлэгт орж байхад нэг ах залгаад “Сайн байна уу, миний дүү" энэ тэр гэж ярьж байснаа “Миний дүү ямар их хөгширч байнаа" гэсэн.

-Олны танил, од байхын дарамтыг нэлээн амсаад байгаа юм аа даа?

- Тийм. Хэл амны дарамт л хэцүү болохоос бусдаар би өөрийгөө азтай гэж боддог. Өөрийнхөө хүссэн зүйлээр  дуртай зүйлээр хоолоо олж иднэ, мөнгөө олно  гэдэг бол бурхнаас заяасан бэлэг гэж боддог. Ээж аавдаа баярлалаа гэж хэлмээр байна.


-Хэл амтай үед тайлбар хийчихвэл зүгээр  юм биш үү. Таныг Оросын эрлийз, Намуунааг Габоны эрлийз гэлцэх нь нээрээ сонсогдсон шүү?

-Би бол эрлийз биш. Цэвэр монгол. Манай аавын талынхан эмээ өвөө нар маань их өндөр хамартай улсууд байдаг. Би тэднийгээ дууриасан.

-Аль нутгийн улс вэ?

-Нууц. /инээв/

-Их нууцтай юм аа даа?

- Хамаг юмаа ярьчихаар чинь болохгүй ш дээ. Хувийнхаа юмыг би нууцлахыг боддог. Урлаг, уран бүтээл тал дээр бол би ёстой “Тавтай морил”.

-Ингээд нууцлаад байдаг болохоор  хүмүүс сонирхдог, тааварладаг. Тэгээд янз бүрийн хэл ам гардаг. Энэ бүхнээс чинь нөгөө дарамт болоод байгаа зүйл чинь үүсдэг юм биш үү?

 -Зүгээр ээ. Энийг дэлгэх цаг цаашдаа зөндөө гарна.


-Катя гээд өөртэй чинь тун адилхан нэг загвар зохион бүтээгч бүсгүй байнаа. Та хоёр хамтдаа загварын компани байгуулсан гэсэн?

-Бид хоёр Ука, Катя гээд нэрнийхээ эхний үсэгнүүдийг оролцуулаад “UK fashion house” гээд  байгуулсан. Бид хоёр хамтдаа загварын үйл ажиллагаанд өөрсдийнхөө мэддэг чаддаг байдлаар оролцъё гэж бодсон юм. Компани ч бас биш юм аа. Сонирхогчийн гэх үү дээ.

Бид хоёр анхны ажлаа түрүү жилийн 11 дүгээр сараас эхэлсэн. Катя маань хувцсаа хийгээд зурагчингаар өөрсдөө зургаа авахуулаад тэрүүгээр календарь хийсэн. Тэрнээс хойш “Киви”-гийн клипэн дээр ажилласан. Мишээл эгчийн CD-ний cover болон клипүүд дээр ажилласнаас гадна өөрсдөө янз бүрийн юм зохион байгуулж байгаа.

 -Таны мөрөөдөл юу вэ?

- Үүнийг их амархан хэлж байгаа юм шиг боловч  цаанаа өргөн философитой юм шүү. Хамгийн сайн сайхан амьдарсан хүн болж үлдэхийг хүсдэг.

- Эргээд дурсахад цагаан мөртэй гэсэн үг үү?

Ямар ч л байсан энэ хүн үнэхээр сайхан амьдарсан сайн хүн байсан гэдэг үнэлэлт. Намайг байхгүй болоход хүмүүс  тэгж дурсаасай гэж хүсдэг.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

- Энэ цаг үе хүртэл надтай хамт байж бүхий л сайхан зүйлээр дэмждэг байсан гэрийнхэндээ, багшдаа, найз нөхөддөө, хамтлагийн хайртай хоёр гишүүддээ, "Киви" хамтлагт урьд нь байсан Энхзол, Халиунаа, Солонгоо мөн хөгжмийн найруулагч продессорууддаа, бүх урлагийнхандаа, энэ хугацаанд бидэнтэй хамт байсан үзэгч сонсогчдодоо, ивээн тэтгэгч бүх байгууллагууддаа “Киви” хамтлагийн нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Та нар хэрвээ байгаагүй бол бид энд оршихгүй. Би энэ тухай ярьж зогсохгүй. Та нар бүгдээрээ миний сэтгэлийн хөг шүү. Энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Та нарыгаа  бүгдийг нь үнсье.

Ярилцсан Г.Оюун

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(103.57.93.250) 2025 оны 03 сарын 13

Ука хотон хүн юм бишүү. Хотончууд уйгараас ирсэн хүмүүс шдээ.

2  |  0
хаха(203.91.119.154) 2025 оны 03 сарын 13

Хя тад гэж бичиж болохгүй юу танай сайт дээр ямар хараалын үг бишдээ бүхэл бүтэн улс орны нэрийг хэлж бичиж болохгүй юу эргүүтэцийн

1  |  0
хаха(203.91.119.154) 2025 оны 03 сарын 13

увсын давсын хүн шүүдээ энэнээс ч европ төрхтэй хүмүүс байдгийншдээ хөдөөгүүр харин ч иймэрхүү царай зүстэй монгол хүмүүс байгаад баярла ядаж гадныханд хятадаараа дуудуулаад байхгүй хаанаас нь ч харсан**********соло нгосоосоо ялгагдахааргүй болцон юм чинь тэгж хэлэхгүй гээд ч яахын энэ нь дээр үед манай эхэс дээдэс урд зүгийн эмс охидыг гэргийгээ болгох явдал их байсантай холбоотой эртний монголчууд угаасаа европжуу төрхтөнгүүд байсан гэдэг чингис хаан ч мөн адил өндөр ясархаг цэнхэр ногоондуу нүдтэй хүн байсан гэсэн мэдээ сэлт байдаг онийсон зураасан нүдтэй давжаа майжига төрхөө монгол гээд бодцон манж хужаагийн үр удмууд өөрсдөө битгий сэрүүн зүүдлэ

2  |  0
999(202.170.68.131) 2025 оны 03 сарын 13

tsever mongol harvaas bish bhad yundaa nuudag bnaa...Namuunaa ni bas bi tsever h**h geed l guriigeed l bsan odoo yav... unen yum uneneeree l saihan

1  |  0
Otgoo(220.255.1.48) 2025 оны 03 сарын 13

Ene UKAA MAANTIIN xorixod DUUDLAGAAR BEYE vneldeg. Tend AJILDAG xvn yarij blee. Orosiin XONOTSIIN xuuxed shdee. EEJ n z**uudaa ix ZAVXAI AVGAI bsan shdee.

1  |  0
Top