108 хүүхэд өвлийн дулаан хувцастай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

"AODE" ХХК шинэ жилийг угтан Баянгол болон Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур болоод хөгжлийн бэрхшээлтэй 108 хүүхдийг сонгож өвлийн дулаан хувцас бэлэглэлээ.



Мөн тус компанийн ажилчид цалингаасаа мөнгө хандивлан буяны үйлсэд гараа сунгасан байна. Энэ өдөр лам нараар хүүхдэд зориулсан ном хуруулж, далай ламын шившлэгтэй сахиусыг лам нараар зүүлгүүлсэн юм. Гэхдээ Монгол улсын үндсэн хуульд заасанчлан шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх учраас өөр шашин шүтдэг бол зүүлгүүлэхгүй байж болно гэж байв.


Өдгөө компаниуд ашгийн төлөө ажиллах, хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүн борлуулдаг, үйлчилдэг байхаас гадна нийгмийн хариуцлагыг чухалчилдаг болоод буй. 2003 оноос хойш хүнд машин механизм худалдаалж буй “AODE” ХХК нь нийгмийн хариуцлагаа үргэлжид ухамсарлаж, дотоодын 28 их дээд сургуультай хамтран ажиллаж амьдралын түвшин доогуур оюутнуудад жилийн сургалтын төлбөрийг нь дааж, төгссөн хойно нь компанидаа ажиллуулах, цомын төлөө тэмцээн, уралдаан зохион байгуулах, сургууль цэцэрлэгийг шатар, даамаар ханган дугуйлан хичээллүүлэх гээд ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурах, хөгжих нөхцөлд дэм үзүүлсээр байгаа ажээ. Тус компанийн дараагийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа бол ЭНЭШҮТ-д удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлдэг хүүхдүүдэд хоол тэжээлийн илчлэгийг нь нэмж аарц, чацарганаар дайлах, орон нутгийн замд хол явдаг жолооч нарт зориулан машинд нь эмийн сан бэлэглэнэ гэлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top