”Роснефть” 12 дугаар сарын 1-нээс шатахууныхаа үнийг нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Манай шатахуун импортлогч компаниудын гол түнш  ОХУ-ын “Роснефть” компани бүтээгдэхүүнийхээ үнийг  12 дугаар сарын 1 буюу маргаашнаас тонн тутамд нь 100 ам доллараар нэмэхээ Уул уурхайн яамны харьяа  Ашигт малтмалын газарт ирүүлсэн  захидалдаа  албан ёсоор мэдэгджээ. 

12 дугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-д  дотоодын экспортын татвар нэмэгдэж байгаатай холбогдуулан  тус компани  ийнхүү үнээ нэмж байгаа  аж. Энэхүү байдлаас болж дотоодын нефть импортлогчид үнээ нэмж эхэлжээ. "Магнай трейд" компанийн  ШТС-ууд  ирэх даваа гараг буюу 12 сарын 3-наас шатахууныхаа үнийг литр тутамд нь эхний ээлжинд 30 төгрөгөөр нэмэхээр болсон байна.

Манай Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор 120 сая ам.долларыг зах зээлд нийлүүлж байж нэг сар амыг нь хазаарласан ч ийнхүү Оросуудын шийдвэрээр ахин нэмэгдэхээр боллоо.

 Г.Энхтуяа

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top