Үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх ямар ч боломжгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

 Энэ сарын 18-ны өдөр иргэн Ж.Ганбатын "Оргил" худалдааны төвөөс худалдаж авсан "Витафит" компанийн үйлдвэрлэсэн ногоон чавганы жүүсэнд тунадас үүссэн тухай бичлэг интернетээр цацагдаад байгаа. Өнөөдөр гомдол гаргагч  иргэн Ж.Ганбат "Витафит" компанийн  жүүс үйлдвэрлэлийн явцтай танилцлаа.


Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын эцсийн хариу гараагүй байгаа ч ногоон чавганы жүүсний бусдаас ялгарах онцлог нь хадгалалтын болон тээвэрлэлтийн горим шаарддаг, бөглөөний битүүмжлэл алдагдсан тохиолдолд тунадас үүсэх магадлалтай байдаг байна. "Витафит" компанийн  үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх ямар ч боломжгүй гэдгийг тус компанийн  технологич хэлсэн юм. Мөн үүнээс гадна ногоон чавганы жүүс нь 9 сар хадгалах боломжтой бөгөөд "Оргил" худалдааны төв ямар нэгэн байдлаар буруу хадгалсан зүйлгүй гэдгийг эхний ээлжинд тогтоожээ. Урьдчилсан байдлаар тунадас үүссэн нь тээвэрлэлтийн буруугаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.

Г.Энхтуяа

Top