Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат залуучуудын холбооны салбар 21 аймгийн дарга нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж байна. Уулзалтын үеэр тэд залуучуудын холбооны хийж байгаа үйл ажиллагаа, түүний дотор 2012 онд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулсан ажлынхаа үр дүнг дүгнэж байгаа юм. Мөн түүнчлэн залуучуудын холбоо цаашид ирэх онд хүүхэд залуучуудад хандсан ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж, яаж ажиллах тухайгаа хэлэлцэж байна. Ийнхүү залуучуудын холбооны дарга нар санал бодлоо солилцож, цаашид залуучуудынхаа дуу хоолойг сонсож, тэдэнд чиглэсэн олон ажлыг хийхэд идэвхитэй ажиллахаа илэрхийллээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )