Монголынхоо хөгжмийн зохиолчийн бүтээлийг дэлхийн сонгодог урлагийн түүхийн хуудаснаа зарлаж буй ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнөөдөр “Монгол сонгодог”-ыг эгшиглүүлэх гэж байна. “Тусгаар тогтнолын ордон”-д болох тус тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөнө. Мөн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжим эгшиглэж удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид, удирдаач Д.Түвшинсайхан нар дохих гэнэ.
Г.Ариунбаатар энэхүү тоглолтоо төсөл болгон хэрэгжүүлж эхлэлээ болгож Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын бүтээлүүдээс түүвэрлэн дуулна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )