Монгол зураг, уран сийлбэр, керамик, чимэглэх төрөл хосолсон үзэсгэлэн нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Монголд мэргэжлийн уран бүтээлч бэлтгэж эхэлсэн Дүрслэх урлагийн дээд сургууль үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр Зайсан дахь Веста Велла хотхонд байрлах “Цагаан дариум” арт галерейд тус сургуулийн залуу уран бүтээлч, багш М.Ганзул, С.Ганзам, М.Чинбат, Ч.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан нарын хамтарсан “Бид” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд монгол зураг, уран сийлбэр, керамик, чимэглэх урлагийн төрлүүдээр хийгдсэн 30 гаруй бүтээлийг дэлгэж толилуулах аж. Үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.

У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top