“A Sound” Лондонд тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө, төрхийг олсон “A Sound” хамтлаг тун удахгүй Английн Лондон хотод энэ сарын 3-нд тоглох гэнэ. Саяхан бие даасан хоёр дахь тоглолтоо “Зуун наст” нэртэйгээр хийсэн тус хамтлагийнхан дээрх хотод ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа шинэ жилийн бэлэг болгон “Зуун наст” тоглолтоо хүргэхээр болсон байна.

“Guanabara” клубт болох энэхүү тоглолтод “Lullaby”, “Чин зүрхний хайр”, “Толгойтынхон”, “Гитарын минь уйлах дуу”,” Нуугдах салхи”, “Sometimes i get”, “Shine On”, “Шал дэмий”, “Forever”, “Crying” зэрэг хит дуугаа өргөх гэнэ.

У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top