Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид үзэгчидээ хүлээж авахаар их л завгүй ажиллаж байна. Тодруулбал тэд өнөөдөр “Хүннү” дуурийг тоглох гэж байна. Тус дуурийн ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх нар ажилласан бол цомнолыг Р.Өнөржаргал бичсэн билээ. Харин маргааш Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, хөгжмийн зохиолч С.Тараа хєгжимчин Д.Ганзоригийн цомнолоор бичсэн “Чингис Хаан” нэртэй монголын анхны рок дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ. Удирдаачаар тус чуулгын дарга, хурандаа Ч.Гансvх ажиллана. Тэгвэл нөгөөдөр Халхын голын байлдааны үйл явдалыг дүрсэлсэн дөрвөн үзэгдэлт "Нэр төр" бүжгэн жүжиг тоглоглоно. Зохиолыг хурандаа Л.Төмөрбат бичиж хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Р.Ганбат бичсэн байдаг. Ерөнхий удирдаачаар хурандаа Ч.Гансүх, Балетмейстр хореографаар гавьяат жүжигчин, хошууч Л.Ганчимэг, тайзны зураачаар Монгол Улсын Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, Ч.Гунгаасүх нар ажилласан. Харин энэ сарын 4-нд “Тоонто нютаг” дуу бүжгийн цоморлиг эгшиглэх бол 5-нд “Нарны охид” хүүхдийн дуулалт жүжиг, 6-нд дөрвөн үеийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолттой 7-нд “Нэгдсэн тоглолт”-оороо хаалтын үйл ажиллагаагаа хийх гэнэ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )