Урлагийн тойм: С.Жавхлан МУГЖ цолоо түүний энгэрт зүүж өгсөн нь өнөөгийн төрд хатуу сануулга боллоо /Дүрстэй/

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 01

Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт болсон урлагийн мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл  Гарчиг дээр  дарна уу. Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

Зохиолчдын хороонд өнгөрүүлсэн хоёр өдөр

...1990 оныхон хэмээн тунхаглагддаг А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Г.Аюурзана, Д.Ган-Очир, Г.Мөнхцэцэг, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар зэрэг “Болор цом”-ын эздээсээ анхдагч болж энгэрээ төрийн одонгоор цоолж байгаа юм чинь. Тэд Бавуудаа баяр хүргэж цэцэг барихаасаа урьтаж бараг л тус бүр нэг  цэнхэр шилтийг цүнхэлж үе үеийн зохиолчдын цугладаг будаг нь халцарсан хоёр давхар цэнхэр өнгөтэй МЗЭ-ийн хорооны хаалгыг хэлэлцсэн юм шиг нэг цаг дор татаж бөөн юм болов...

Их найрал ертөнц дахиныг цочроов

...Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон”-оос урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” янцгаахад эрхэс тэнгэртээ шүтлэгтэй, өндөр заяат Монгол түмэнд таашаагдсан Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Жамбалдоржийн “Хүний заяа” эгшиглэв...

Д.Уламбаяр: Би эрлийз биш 

...“Ука СТА аваад Намуунаа нь бухимдлаа. Тэрнээс болж хагарсан гэнэ” энэ тэр гэсэн яриа бол хүмүүсийн хоорондын л яриа.  Өрөвдөлтэй авгай нар хов ярьдаг шүү дээ. Би тэрэнд их харамсдаг юм. Ярьж байхыг нь сонсож байсан болохоор. Хэнд ч хүртээлгүй онцгүй юмнуудыг дэмий ярьж цаг өнгөрөөдөг хүмүүсийн л бодол. Бид дуртай зүйлээ хийж, багштайгаа ажлаа хийсээр л байх болно...

Х.Эрдэнэбаатар: Залуу хүн бүрийг хөлдөө чирдэг зүйл бол яруу найраг

...Навчис салхи хөлөглөн жингүйдсээр хөрсөн дээр зөөлөн буух агшин сайхан харагддаг шүү. Мөн уулсын оройд будан суусан байхыг харах үнэхээр сайхан. Нэг л зөөлөн гуниг шивнээд байгаа ч юм шиг. Тэгээд ч би шүлгэндээ анализ хийж үзсэн чинь 80 хувь нь намар цагаар бичигдсэн байдаг юм билээ...

Ц.Бавуудорж төрийн соёрхолт хүртлээ

...Өөрийгөө нэг хувь зурагтай зүйрлэдэг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй цол хүртээлээ. Ерөнхийлөгч зарлигтаа түүний гарамгай бүтээлүүд дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж онцолсон байна...

О.Цэнд-Аюуш: Номнуудаа шатааж дулаацаж байлаа

 …Ай, миний дуртай улирал мөн ч хатуухан байгаа биз, би ч их тэсвэр тэвчээр, хатгүй хүн дээ. Өлсөж, цангах, даарах бээрхийн зовлонг даах нуруугүй хэрнээ бүх зүйл дотоод чинад руугаа ичиж, нуугдсан өвлийн улиралд хачин их дуртай даа...

С.Жавхлан МУГЖ цолоо түүний энгэрт зүүж өгсөн нь өнөөгийн төрд хатуу сануулга боллоо /Дүрстэй/

...Юу ч болоогүй юу ч мэдээгүй чадаагүй байж өнөөдөр эгэл бөгөөд агуу зохиолч бүтээлч хүмүүсийн олон жил бүтээсэн хөдөлмөр дээр нь гишгээд ийм цолыг авч байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Ийм хүнээ үнэлж чадаагүй байж тиймхэн балчирхан хүүхдүүдэд өгч байгаадаа Монголын төр ичих хэрэгтэй...

Жүжигчин Б.Цолмонбаяр “Залуучуудын соёл урлагийн хороо”-ны даргаар сонгогджээ

...МЗХ залуучуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилгоор  Монгол улсын хэмжээнд 18-н  залуучуудын мэргэжлийн хороодыг байгуулж эхэлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд  “Залуучуудын соёл урлагийн хороо”-г байгуулах хурал 11-р сарын 13-нд болж өнгөрсөн юм...

Н.Төмөрхуяг: Харахад зөөлөн ч зэвүүн хулигаан явлаа, ах нь

...Олон жил хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна даа, гитар бид хоёр. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь тэр. Хүнд бэлэглээд, заримыг хулгайч нар нь аваад арилах юм. Цуглуулсан бол овоо хэд байх байсан биз... 

“Sweetymotion” хамтлагийн тоглолт нижгэр боллоо

...40 жилийн түүхтэй Монголын рок поп урлагийн түүхэнд авьяаслаг дөрвөн бүсгүй “Emotion” нэртэй хамтлаг байгуулж тайзнаа хөл тавьсан юм. Тэгвэл "Sweetymotion" хамтлаг өдгөө 15 жилийн нүүр үзээд байна...

Дуутай, найрагтай, бүжигтэй, хөгжимтэй тоглолт

...Говь-Алтай, Дундговь, Увс аймагт мэндэлсэн гурван дуучин гурван өөр өнгөөр дуулах нь уран бүтээлийг улам амилуулах шиг болсон. Тоглолтын үеэр тэднийг уран бүтээлээ хэрхэн эхлүүлж байсан үеийнх нь бичлэгийг үзүүлж үзэгчдэд нэлээд инээд бэлэглэсэн... 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top