Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top