Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас “Амьдралд ойрхон хэрэглээ” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол үр нөлөөний талаар мэдээлэл өгөх, цөмийн технологи ашиглаж байгаа салбар, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм байна. Өдөрлөгт Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын ариун цэврийн төв лаборатори, Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний төв болон “Арева” ХХК, “Оюутолгой” ХК зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд танилцуулах аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )