Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам бол “Гоёл”. Хэдхэн хоногийн дараа болох тус наадамд оролцох гээд бэлтгэлээ чангаруулж буй загвар өмсөгчид бараг л өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Энэ жил 22 загвар зохион бүтээгч бүтээлээ сойж, 30 гаруй загвар өмсөгч оролцох гэнэ. 21 жилийн түүхтэй тус наадмыг 2001 оноос эхлэн загвар өмсөгчдөд “Топ модель” хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. Энэ жилийн наадмаас тус өргөмжлөлийг хүртэх магадлалтай бүсгүйгээр загвар өмсөгч Д.Долгион тодроод байгаа аж. Тэрбээр дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг "Miss International 2012" тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон. Бас “UBS” телевизээс зохион байгуулсан “ТВ мисс”-ийн тэмцээнд түрүүлж байсан. Тиймээс түүнийг ийн үнэлээд байгаа юм.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )