ШӨХТ Газраас өнгөрсөн лхагва гаригт хийж буй ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл хийхдээ “Нарантуул”, “Хархорин” болон ер нь аливаа дэлгүүр, зах руу ороход мөнгө төлж ордгийг зогсоож, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан. Харин Хархорин зах үүнийг биелүүсэн хэдий ч Нарантуул зах руу ороход одоог хүртэл 50 төгрөг авч байна. Энэ тухай ч өчигдөр МҮОНТ-ийн Олон нийтийн цаг шууд нэвтрүүлгийн үеэр иргэд ШӨХТГ-ын дарга О.Магнайд энэ тухай мэдэгдээд байсан. Иргэд мөнгөө төлөхөөс татгалзахад мөнгө хураагчид “Та нар намуудынхаа амласан сая, 1,5 сая төгрөгийг авчихаад мөнгө төлөхгүй ор” хэмээн мөнгөө авсаар байгаа ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )