“Болор цом” наадмын бүртгэл эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Жил бүр шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” яруу найргийн наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа гэнэ. Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус наадмыг нийслэлд зохион явуулахаа өнгөрсөн жил Архангай аймагт зохион байгуулагдах үеэр МЗЭ-ийн захирал Г.Мөнхцэцэг мэдэгдсэн. Гэхдээ чухам хаана болох нь тодорхойгүй байна. Уг нь өмнөх яриагаараа бол “Аса” циркт болох ёстой. Энэ удаагийн уран үгсийн наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын хошой эзэн Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж, Дарь.Сүхбаатар, Б.Сарантуяа нар ажиллах юм байна. Өнгөрсөн жил яруу найрагч Д.Болдхуяг түрүүлж байсан бол энэ жил хэн гэдэг аавын хүү цом гардах нь оньсого мэт байна.

У.Баяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top