Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд О.Хүрэлбаатар, Б.Энхнаран нар түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын IV уралдааны эцсийн шалгаруулалт боллоо. Сүүлийн шатанд тунаж үлдсэн 10 оролцогч тус бүр хоёр ари дуулж өрсөлдсөн байна. Уралдааны тэргүүн байрт ДБЭТ-ын гочлол дуучин О.Хүрэлбаатар, чөлөөт уран бүтээлч Б.Энхнаран нар шалгарсан. Хоёрдугаар байрт ДБЭТ-ын гочлол дуучин Б.Анхбаяр, Буриадын ДБЭТ-ын гочлол дуучин Б.Аюуна, гуравдугаар байрт ДБЭТ-ын гочлол дуучин Б.Гомбо-Очир нар шалгарчээ. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top