Соёл, спорт, аялал жуулчлалын яам (ССАЖЯ) нэгэн сонирхолтой аяллын багийг удахгүй Улаанбаатар хотноо хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А.Ефремов нь өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт алдарт “Гэгээн Орос” агаарын бөмбөлгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутгаар 2012 оны 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд нисч Улаанбаатар хотноо ирэх юм.
Энэхүү аяллыг ССАЖЯам, ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, “Моя Москва” соёлын сангаас хамтран Монгол улс, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Орос оронд хүрэх гүүр” төслийн хүрээнд хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр явуулахаар зохион байгуулж байна. Аяллын Монголын талын ерөнхий ивээн тэтгэгчээр Н.Баатаржав ерөнхий захиралтай “Дашваанжил” ХХК оролцохоор ССАЖЯамтай тохирсон байна. Харин нэрт нисгэгч В.А.Ефремовын аяллыг ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв гардан зохион байгуулж байгаа бөгөөд тэд 12 сарын 7-10-ны өдрүүдэд ССАЖЯ-ны удирдлага, их, дээд сургуулиудын оюутнуудтай уулзалт хийх, хэвлэлийн бага хуралд орох, түүхий дурсгалт газруудаар аялах, сангийн үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг хөтөлбөрийн дагуу ажиллах юм байна.
Дашрамд “Моя Москва” соёлын сангийн дурьдахад 2005 онд анх байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус сан нь соёл урлагийн хөгжлийг дэмжих, нийгэмд соёлын хүрээллийг нэмэгдүүлэх, хуримтлагдсан мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн ёс суртахууны хүмүүжилд нөлөө үзүүлэх, шинэ үед иргэний үүрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оршдог байна. Тус байгууллага нь үзэсгэлэн зохион байгуулах, хэвлэл гаргах, орчин үеийн уран бүтээлчдийн цуглуулга бий болгох, аяллын төсөл дэмжих, өөрийн оронд соёлын төслийг хэрэгжүүлэхээс гадна олон улсад төсөл, хөтөлбөрт оролцож, хилийн чанад дахь мэргэжил нэгт нөхдөдөө дэмжлэг үзүүлдэг. Мөн тус байгууллага нь Москвагийн эх орончид шагналыг бий болгосон бөгөөд В.А.Ефримовын аяллыг зохион байгуулж байсан, Сергея Параджановагийн бүтээлийг буцаан авчрах төсөл боловсруулж, залуу дизайнеруудын тэмцээн, Мянганы хүмүүс нэртэй нэвтэрхий толь зэргийг хэвлүүлсэн байна.
Харин Ефремов Валентин Алексеевич нь 1950 онд төрсөн. Судлаач, агаарын бөмбөлгийн төрлийн нэрт аялагч. Нижегородский хотын аялагчдын клубын ерөнхийлөгч. Өмнөд туйл болон Байгаль нуурыг агаарын бөмбөлгөөр гаталж байсан. В.А.Ефримов нь өмнө нь манай улсад хэд хэдэн удаа ирж байсан ба Хөвсгөл нуураас говь хүртэл агаарын бөмбөлгөөр аялж байсан ажээ.
Амжилт, шагнал урамшууллаас нь дурвал:
“Орос нутгийн бүтээн байгуулалт”-ын одон
Ломоносовын одон
Үндэсний алдар одон
Энхийг бүтээгч одон
Мянганы хүн дурсгал тэмдгийн эзэн
“Мэдлэг” ОУ-ын нийгэмлэгийн алтан медаль гэх зэрэг олон одон медалийн эзэн бөгөөд
1993 онд Дэлхийд анх удаа “Якуцк” нэртэй завиар далайн хойд замыг гаталсан.
2005.05.23-нд Дэлхийд анх удаа агаарын бөмбөлгөөр Хойд цэг дээр очсон.
2007.09.10-нд Оросын Гиннес, Гиннесийн ном, Нижегородский хотын алдарт хүн, Мянганы хүмүүс зэрэг номд орсон.
2005 онд Карибын тэнгис болон Тайдландын ширэнгэд очсон.
2006 онд Энэтхэг болон Крит арал дээр очсон.
2007 онд Гималай, Египетээр аялсан.
2008 онд Филиппин, Грекээр аялсан.
2009 онд Халхын голын ялалтын 70 жилийн ойн экспепиц зэрэгт тус тус оролцож байсан юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )