“Төрийн хяналтын ил тод, нээлттэй, хариуцлагатай байдал, орон нутгийн төсвийн төлөвлөлтөнд тавих хяналт” сэтгүүлчдэд зориулсан сургалт хэлэлцүүлгийг энэ сарын 5-ны өдөр хийх гэж байна.
Орон нутгийн татварын албадын төсвийн төлөвлөлтийг бодитой болгоход татварын хуулийг сурталчлан таниулах замаар татвар хураалтын явц, дутагдлыг тодорхой баримтанд үндэслэн ил тод, нээлттэй болгож, сэтгүүлчид, олон нийт, иргэдийн татварын талаарх мэдлэг, чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, хэлэлцүүлгийг хийж, татварын талаар илэрсэн нөхцөл байдлын асуудлуудаар зөвлөмж, дүгнэлт гаргаж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхааралд хандуулахад уг сургалтын зорилго оршиж байгаа юм.
Уг сургалтыг Татварын ерөнхий газар, “Татварт иргэний хяналт” ТББ хамтран зохион байгуулж байгаа ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )