Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр нь “Ажилтай, орлоготой, дэмжлэгтэй Монгол хүн” нэртэй үзэсгэлэнг ХАХНХЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргаад байна. Үзэсгэлэнд оролцсон БОНХ-ийн сайд С.Оюун, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Баатархүү нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ уламжиллаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )