Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 хэм хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт 28 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top