09.00 цагаас МОХ-ноос хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдын ”Бид хамтдаа” хэлэлцүүлгийг Сэргээн засалтын үндэсний төвд зохион байгуулна.
11.00 цагаас Санхүүгийн зохицуулах хороо ТББ-уудтай хамтран компанийн засаглалын чиглэлээр сургалт явуулах гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа СЗХ-ны 207 тоотод болно. ХАҮТ, МАОЭХ, Банк санхүүгийн академи, МҮЦАЭХ, КЗХТ, Удирдлагын академийн төлөөлөл оролцоно.
11.00 цагаас Монголын шилдэг тамирчдын холбооноос кикбокс, файтингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахтай холбогдуулж “MN” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
14.00 цагаас "Хүчит шонхор" захын өлсгөлөн зарлаад буй түрээслэгчид хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болон үйлчлүүлэгчлээ залилж ихээхэн хэмжээний мөнгө завшсан талаарх мэдээлэл хийнэ. Мэдээллийг одоо лангуу түрээслэж байгаа түрээслэгчдийн төлөөлөл хийнэ

Сэтгэгдэл ( 0 )