Нарантуул захад торгууль ногдуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

ШӨХТГ-аас өнгөрсөн лхагва гаригт хийж буй ажлынхаа талаар цаг үеийн мэдээлэл хийхдээ “Нарантуул”, “Хархорин” болон ер нь аливаа дэлгүүр, зах руу ороход мөнгө төлж ордгийг зогсоож, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан. Хархорин захын удирдлагууд уг шаардлагыг биелүүсэн хэдий ч Нарантуул зах руу ороход одоог хүртэл 50 төгрөг авсаар байгаа юм. Энэ тухай ч МҮОНТ-ийн Олон нийтийн цаг шууд нэвтрүүлгийн үеэр иргэд ШӨХТГ-ын дарга О.Магнайд энэ тухай мэдэгдээд байсан. Иргэд мөнгөө төлөхөөс татгалзахад мөнгө хураагчид “Та нар намуудынхаа амласан сая, 1,5 сая төгрөгийг авчихаад мөнгө төлөхгүй ор” хэмээн мөнгөө авсаар байгаа мэдээлэл бий. Иймд тус захын удирдлага энэ шийдвэрийг үл ойшоож байгаа тул ШӨХТГ-аас торгууль ногдуулахаар болсон байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top