“Хүчит шонхор” захын түрээслэгчид мэдээлэл хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 04

Бидний нэрлэж заншсанаар “Дэнжийн мянга”, одоогийнхоор “Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч-түрээслэгчдийн ҮЭ-ийн хорооны дарга, хоёр тэргүүлэгчийн хамт захын удирдлагаас ирж буй дарамт шахалт, хамтын гэрээ зэргээс шалтгаалан өчигдрөөс өлсгөлөн зарлаж эхлээд байгаа. Гэтэл тус захын зарим түрээслэгчид өлсгөлөн зарлах талаар огтхон ч мэдээгүй байгаа гэсэн мэдээлэл гараад буй. Тухайлбал, өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд буй н.Сайнзаяа, н.Энх-Амгалан нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн түрээслэгчид хэмээн “Хүчит шонхор” хүнсний захын хяналтын байцаагч нь мэдэгджээ. Харин зарим түрээслэгчид нь “Одоогоор бидэнд Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Дээрх хоёр түрээслэгч гадаа үүдэнд зогсдог махны бөөний худалдаачин гэж сонссон үүнээс өөр мэдээлэл алга. Манай захын удирдлагуудаас бидэнд ямар нэгэн дарамт шахалт ирдэггүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэжээ.

 Тэгвэл өнөөдөр 14.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд тус өлсгөлөн зарлаж буй түрээслэгчид хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болон үйлчлүүлэгчдээ залилж ихээхэн хэмжээний мөнгө завшсан талаар лангуу түрээслэгчдийн төлөөлөл хийхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top