Анар буюу гранат чулууг олон зуун жилийн турш «цусан алмааз» хэмээн нэрлэж, алмааз, маргад, биндэръяатай адилтган үнэлж иржээ.
Дэлхий дээр Африкийн Кимберлийн ордоос олборлодог анар хамгийн үнэтэйд тооцогддог. Байгальд улаан, ногоон, шаргал өнгөтэй олддог аж. Эдгээрээс улаан, шаргал чулуу нь хамгийн үнэтэй. 1950-иад оны сүүл^ээс Урал, Алтайн нуруунаас анар олборлож эхэлсэн байна. Анарын нөөцөөр Танзан, Шри-Ланка, ОХУ, АНУ, Австрали, Норвег, Чех, Энэтхэг тэргүүлдэг. Энэхүү үнэт чулуу тэр бүр том хэмжээтэй олддоггүй бөгөөд одоогийн байдлаар Дрездений музей дэх 650 каратын анар хамгийн том нь гэгдэж буй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголоос олдож буй улаан анарууд олон улсын анхаарлыг татах болжээ. Манай улсын хувьд 1970-аад оноос ЗХУ-ын хайгуулчдын тусламжтайгаар Булган, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай аймгийн нутагт анар хайсан аж. Үүний үр дүнд 360 хүртэлх каратын, улаан голдуу анар олж, сорьц тогтоолгох нэрээр Орос руу илгээсэн байна. Түүнээс хойш 1988 оныг хүртэл Архангай аймгийн Тариат сумаас ордоом анар олборлон социалист орнууд руу экспортолж байсан ч систем задарч эхэлснээр зах зээлгүй болж зогссон гэнэ.
Анарыг анх социалист нийгмийн үед олборлож эхэлсэн гэдэг ч Монгол Улс Манжийн эрхшээлд байх үед энэ чулуугаар гоёл чимэглэл хийж байсан баримт бий аж. 1886 онд Богдын хүрээнд байсан хятад наймаачин Цю Либин гэгч Манжийн цэргийн түшмэл А Цзяод Сэцэн хан аймаг, одоогийн Сүхбаатар аймгийн нутгаас олсон тахианы өндгийн дайтай анар чулуугаар чимэглэсэн луут таяг бэлэглэсэн байна. Үүний хариуд Цю Либинд наймаа саадгүй явуулах эрх өгч байж. Түүнчлэн 1917 онд Оросын хаанд бэлэглэсэн анарыг 1962 онд шинжилж Африкийн Кимберлийнхтэй дүйцэх чанартай гэж тодорхойлжээ. Энэ нь Архангай аймгаас олборлосон чулуу байсан аж.
Олон улсын зах зээлд сэвгүй, улаан анар чулууг карат тутамд нь 8-10 мянгая ам.доллараар үнэлдэг. Харин манай улс сүүлийн хэдэн жил албан ёсны хайгуул хийгээгүй ч мэр сэр худалдсаар байгаа бөгөөд кг бүрийг нь 2600 төгрөгийн өөрийн өртөгтэй гаргаж байгаа. Ажилгүй залуус, зуны амралтаараа мөнгө олох гэсэн оюутнууд Архангай аймгийн Тариат сумаас анар олборлоод хятадуудад өгдөг аж. Тэд алимны хайрцаг дүүрэн хэмжээтэйг 10 мянган төгрөгөөр үнэлдэг юм байна. Харин хүмүүс энэ чулууг анар гэдгийг мэддэггүй гэнэ. Хятадууд анарыг жижиг гэлтгүй авч, том цул хэмжээтэйд нь өндөр үнэ амладаг гэсэн.
Монголчууд хэдхэн төгрөгийн төлөө "үнэт" "баялгаа үнэгүйдүүлж байгаагийн тод жишээ энэ юм.
Сэтгэгдэл ( 9 )
Хуучин мэдээлэл махайхан хамаг үнэтэй чулуугаа гадагшаа зөөдөг нь үнэн гэхдээ гадны ороноос эх орондоо авмаар бгаам манайх ус чийг муутай чулуу ус чийг хадгалдаг далайн эргийн орнуудад тийм их чухал биш манайд бол илүү чухал зүйл бгаамдаа\n
Арай арай ийм хямдхан уу
Оросууд ч, хятадууд ч аль аль нь манай нутгийг цөлмөж байсан. Ер нь бид өөрсдөө л үнэт чулуугаараа юм үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд олонд танигдаагүй мундаг дархчуул зөндөө байна. Даанч Монголчууд бид өөрсдөө үндэсний бүтээгдэхүүнээ голж гадны юмыг шүтдэг улс юмдаа...
Миний ордны ээлтэй чулуу гэнэ зарах хүн утсаа тавиач их хэрэггүй ганцхан бхад болно
Hujaa nar arai dendej bn urd hilee haawal yadag yum. oros ah nar deer bhaa
arhangaihan chin ihenh ni urd tsustai bolood mongol orni baylagiig uneguiduulj bfaa yum bn