Өнөөдөр 2025.01.07. Энэ оны 7 дахь өдөр бөгөөд он дуусахад 358 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандаж, 17 цаг 16 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 29 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Японд Нанакүса но секкү буюу Долоон ургамлын баяр, Либерид Анхдагчдын өдөр, Италид Далбааны өдөр, Камбожид Хоморголон устгах явдлыг ялсан өдөр.
Энэ өдөр шуудангийн маркийн дизайнер, цагийн бүсийг санаачлагч Сэндфорд Фреминг, балетын бүжигчин Вера де Боссет, Холливудын жүжигчин Николас Кейж, Францын гутлын дизайнер Кристиан Лабутен, “Формула-1”-ийн долоон удаагийн дэлхийн аварга Люис Хэмилтон, хамгийн залуу дэлхийн аварга Грегор Шлиренцауэр зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1670 оны энэ өдөр Галилео Галилей Бархасбадь гарагийн хамгийн том дөрвөн дагуулыг нээжээ.
1782 оны энэ өдөр Америкийн хамгийн анхны арилжааны банк “Bank of North Korea” үүдээ нээжээ.
1785 оны энэ өдөр Францын иргэн Жан Пьер Франсуа Бланшар АНУ-ын иргэн Жон Жеффристэй хамт Ла Маншийн хоолойг агаарын бөмбөлгөөр анх удаагаа туулжээ.
1839 оны энэ өдөр физикч Франсуа Араго Парисын Шинжлэх ухааны академийн хурал дээр Дагер, Ньепсон нар дагеротипийг зохион бүтээсэн тухай зарлажээ. Энэ өдөр гэрэл зургийг нээсэн гэж албан ёсоор үздэг.
1953 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн АНУ устөрөгчийн бөмбөгтэй болсон тухай зарлаж байв.
1965 оны энэ өдөр Индонез НҮБ-аас гарах болсноо зарласан байна.
1979 оны энэ өдөр Вьетнамын хүчин Камбож дахь Пол Потын дэглэмийг унагажээ.
1989 оны энэ өдөр Японы угсаа залгамжлах ханхүү Акихито шинэ эзэн хаанаар өргөмжлөгдөж байв.
2015 оны энэ өдөр Парис хотноо “Charlie Hebdo” сонины редакц халдлагад өртөж, 12 сэтгүүлч, ажилтан амиа алдаж, 11 хүн шархаджээ.
Билгийн тооллын 8. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )