Гадныхан Монголын алмаазны нөөцийг сонирхжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

«...Өмнөд Африкийн Кимберли шиг алмаазын том орд хайхаар 1918 онд нутгаасаа гарав. Надтай Британийн долоон геологич явсан юм. Бид Сахар, Урал, Энэтхэг, Өвөрмонголоор явсны эцэст 1922 онд Якутад очив. Энэ нутагт алмааз байдаг. Гэхдээ бидэнд нутгийн иргэдийн зүгээс дарамт үзүүлсэн тул буцахаас өөр аргагүй болж, Ар Монголоор дайрч Бээжин хүрэхээр болсон. Гэтэл биднийг Монголын говьд гайхамшиг хүлээж байх юм гэж санасангүй. Учир нь Монголын өмнөд нутаг яг Африк, тэр дундаа Кимберли шиг байгальтай юм.

Бид тэр газрыг дайраад өнгөрөхдөө 2.5 каратын улбар алмааз оллоо. Энэ бол гайхамшиг. Гэхдээ монголчууд дотоодын үймээнтэй байгаа учир бид удаан саатах боломжгүй болов» гэсэн тэмдэглэлийг Их Британийн геологич Фрэд Куин үлдээсэн байна. Энэ талаар манай улсын геологийн судалгаа, үүнтэй холбоотой ном товхимолд огт дурдаагүй аж.

Харин «ndmc.com» сайтад АНУ-ын геологийн экспедици 1922 онд Засагт хан аймгийн Хантайшираас /Одоогийн Завхан аймаг/ алмааз буюу монголчуудын хэлдгээр очир эрдэнэ, доржпалам хайж байсан тухай бичжээ. Тэд тухайн үед 0.1-0.3 каратын цөөнгүй тооны алмааз олсон аж.

Харин Фрэд Куины тэмдэглэлд дурдсан тэрхүу улбар алмааз 8.6 мм диаметртэй, дунджаас арай том хэмжээтэй бөгөөд өдгөө сая сая ам.долларын үнэ хүрэх эд байжээ. Өнгөт алмааз байгальд маш ховор тохиолддог тул ингэж өндрөөр үнэлдэг аж. Эдгээр мэдээллийг гадаадын сайтуудаас олж авсан тул албан бус эх сурвалжид тооцно.

Гэхдээ манай улсад алмааз байдгийг 1970-аад онд монголчууд анх мэдсэн. Тухайн үед Зөвлөлтийн геологичид Архангай, Хэнтийгээс алмааз олсон ч энэ нь гоёл чимэглэлд ашиглахуйд хэмжээнийх биш байж. Харин техникийн алмаазын багахан орд Архангайд байгаа гэж дүгнэсэн байна. Мөн Завхан, Увс, Төв, Сүхбаатар аймгаас ч техникийн алмааз олджээ. Тэр үед Завханаас техникийн алмааз олборлон, ЗХУ руу хэсэг хугацааны турш нийлүүлж байсан гэдэг. Гэвч Сибирь, Якут, Камчаткад асар том ордтой оросуудад Монголоос нийлүүлэх багахан алмааз тийм ч хэрэгтэй байгаагүй тул тэгсхийгээд экспортыг зогсоосон аж. Тэгээд ч Монголын алмааз ашиглах бараг боломжгүй, үйлдвэрлэлийн шаардлага хангахгүй гэжээ.

Гэхдээ оросуудын тайланд «Монголын алмаазын нөөц Африк, Якутынх шиг их биш ч үйлдвэрлэлд ашиглах боломжтой байж магадгүй» гэжээ. Олон улсын геологичдын хүлээн зөвшөөрсөн алмаазын нөөцтэй бүс манай оронд хэд хэд бий. Нэг нь Завхан аймгийн Алдархаан суманд байдаг. Нөгөө нь Баянхонгорын 10 км-ийн диаметртэй солирын хоёр тогоо юм. Эдгээрийн аль алинаас алмааз илэрсэн аж. Гэхдээ үнэт эдлэл, гоёл чимэглэлд ашиглах боломжгүй, үйлдвэрлэлийн алмааз л бага хэмжээгээр илэрсэн юм байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,(103.26.193.17) 2014 оны 01 сарын 13

Naad gazar shoroo belcheer us zugeer bailga novsh gej, zun hodoo talaar duuren luuli sharilj hogiin omhii urgamal, hun harhad nogoon nohon sergeelt hiisen gej baidag ochood uzhed mal idehgui omhii sharlj. Nogoon tsoljilt gedeg n ene.

0  |  0
яяя(202.179.22.230) 2014 оны 01 сарын 13

Ёооё наад газар нутгийг зүгээр орхиочээ. хүнээр бол шархалж дууслаа ш дээ. юм л бол ухах төнхөх юм ярихын

0  |  0
hunnu(103.26.194.44) 2014 оны 01 сарын 13

Almaaz bish....Mongoloor Ochir Erdene gene....

0  |  0
Top