“Зангидсан гарын дайтай, сэвгүй анар хятадын хар захад 30 мянган ам.долларт хүрдэг” гэж сонслоо.
“Гранат” гэсэн ерөнхий нэрээр олон улсад танигдсан энэ чулуу кварцын төрөлд багтдаг аж. Хоёр зуун жилийн өмнөөс Европ, Хятадын хаад, язгууртнууд анараар хийсэн гоёл, чимэглэл хэрэглэж эхэлсэн нь алмаазны дайтай үнэд хүрдэг байж. Анарыг Африк, Урал, Кавказ, Төв Америкаас голдуу олборлох бөгөөд эдгээрт уурхай эзэмшсэн хүмүүс өдгөө дэлхийн тэрбумтнуудын тоонд зүй ёсоор ордог аж.
Харин Монгол Улс анарын боломжит нөөцтэй улсуудын тоонд ордог гэнэ. Социализмын үед Монгол, Оросын хамтарсан экспедиц үнэт чулууны судалгаа хийж байхдаа Архангай, Өвөрхангай, Булган, Сүхбаатар, Говь-Алтайгаас багагүй хэмжээний ннөц илрүүлсэн ч ойшоолгүй орхисон байна.
Гэхдээ Архангайн Тариатаас зангидсан гарын дайтай анар олдсон нь дэлхийд томд тооцогдох бөгөөд тухайн үед Орос руу илгээсэн нь өдгөө сураггүй болжээ. Тэр үед буюу 1976 оноос Тариатаас үндсэн ба шороон ордын нөөцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж байсан боловч 1988 оноос борлуулалтгvй болж, ажил нь зогссон байна.
Английн нэрт геологич А.Ферсман 1917 онд Монголд судалгааны ажил хийж байхдаа морин толгойн чинээ улаан анар олсон нь мөн оросуудын гарт орсон аж. А.Ферсманы тэмдэглэлд бичсэнээр энэ нь Африкийн Кимберлитийн чулуутай бүх талаараа төстэй, өө сэвгүй учраас дэлхийн баячууд дээд хэмжээгээр үнэ хаялцах болно гэж бичсэн байжээ.
Үүнээс харахад Монголд анар, ер нь үнэт чулууны судалгаа тун хангалтгүй байгаа нь илт. Гэтэл сүүлийн жилүүдэд Архангайн Тариатад хятадууд очиж, нутгийн иргэдээр чулуу түүлгэн, алимны хайрцагтайг нь 10 мянган төгрөгөөр авдаг тухай ярьж байсан.
Энэ талаар Тариат сумын иргэн өндөр настан Д энэ тухай ярихдаа “Манай аавын багад бага хэтний дайтай чулууг нутгийн ардуудаар түүлгэдэг байсан гэдэг. Ийм чулуу ч элбэг байсан биз. Дорхноо л богц дүүрдэг байсан гэж аав маань хуучилж байсан. Хожим дайны хоёрдугаар жил аавд үлдсэн чулууг манай нутгийн нэг хөгшин хараад “Цусан бадмаараг” гэсэн. Дээр үед энэ нутгийн ноёд ийм чулуугаар хөөрөг хийлгэдэг байсан гэнэ билээ” гэсэн юм.
Ингээд бодохоор Монголын үнэт чулуу үнэгүйдэж, хар захаар дамжиж харийнхны халаасыг зузаалсаар байгаа аж. Баялгаа ашиглаж чадахгүй юм бол харийнханд хий дэмий алдаж байхаар хайрлаж, хамгаалах цаг болсон байх аа.
Сэтгэгдэл ( 3 )
Эрхий хурууны чинээ нь хэд хүрэх бол
Ерөнхий сайд асан Жасрай гуай багадаа хонинд явж байхдаа хонь эргүүлэхээр шидэж байсан чулуу нь анар байдаг байсан гэж дурсан ярьж байсныг санаж байна ,Тэгэхлээр Говь-Алтайд элбэг байдаг байхнээ
Анар нь кварцын төрлийн чулуу бишээ.Тэгээд ч манайд үйлдвэрлэийн шаардлага хангасан анар байхгүй, Архангайн тариатын анар бол хагарал, ан цав ихтэй текникийн зориулалтын анар байгаа юмаа. Өнгөн хөрснийх учир хагарал бутрал ихтэй учир ашиглахад их хүнд шүү дээ. Тэр хятадууд бол яахав кг-аар нь хиллэж авчихаад урьд аваачаад хайлуулаад шахчихдаг юм. Одоо зах дээр байгаа шахмал хөөргүүд бол ингэж хийгдсэн байдаг. Байгалийн нь ч биш хайлуулсан шахмал байдаг байхгүй юу. Тийм болохоор хужаагийн хөөргийг хууртаж бүү аваарай, зарим нь зүгээр будсан шил байдаг, текнологи хөгжсөн болохоороо лазераар шараад өнгө, янз бүрийн судал оруулж гартаам шиг харагдах боловч шахсан шил л байдаг юм шүү. Чулуугаар бол хийхгүй шүү дээ.Үүнийг монголчууд минь анхаарч аль болох монгол чулуугаар хийгдсэн хөөргөө сонгож аваарай. Зах дээрээс авбал хулхидуулаад мөнгөний гарз биз дээ.