“Рио Тинто” групп Оюутолгойн хоёр дахь шатны төсөлд шаардагдах санхүүжилт авах хүсэлт тавьсан банкуудаасаа ирэх гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл цаг аваад байгаа. Тэр хүртэл Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрэх ёстой гэсэн үг. Уг нь энэ сард багтан Засгийн газартай хэлэлцээр хийнэ гэсэн ч, одоогоор албан ёсны гэх мэдээлэл байхгүй байна. Төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон ч, тэр талаар тодорхой мэдээлэл өгөхөөс цааргалж байгаа хөрөнгө оруулагч тал дараагийн хөрөнгө оруулалтаа босгохын тулд улстөрчидтэй нэг шугам дээр зогсох шаардлага байж байна. Гэхдээ тэр болтол бас асуудлууд бий. УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлчихээд, албан ёсны хариугаа аваагүй байгаа. Тэд ТУЗ-ийн шинэ гишүүд гэрээ хэлэлцээр хийж байгаа бол УИХ, монголчуудад нээлттэй байх ёстой. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана гэдгээ хэлж яриад байгаа. Тэгэхдээ ирэх гуравдугаар сар хүртэлх нөхцөл байдлаас дараа дараачийн алхмууд хамаарч таарах гээд байна. Оюутолгойн дараагийн нүүдлүүд ийнхүүМонголын төр болоод хөрөнгө оруулагч талын ойлголцлоос хамаарч байгаатай зэрэгцэн тус компанийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүдийг хүргэж байна.
Ямар ч байсан “Оюутолгой” компани тогтмол борлуулалтын хуваарьт шилжих боломжгүй байгаа аж. Тиймээс цаасан дээрх борлуулалтын төлөвлөгөөгөө газарт буулгахдаа өөрчлөлт оруулж байгаа бөгөөд борлуулалтын тодорхой хэсгийг энэ оны хоёр, гуравдугаар улирлын төлөвлөгөө рүүгээ шилжүүлжээ. “Оюутолгой” компани өнгөрсөн оны сүүлийн байдлаар 26.4 мянган тонн баяжмалыг өмнөд хөршийн хайлуулах үйлдвэрүүд рүү хүргэсэн гэх тоон үзүүлэлт байгаа. Гэхдээ Оюутолгойгоос баяжмал авахаар тохироо хийсэн зэс хайлуулах хоёр үйлдвэр нь техникийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тийшээ чиглэсэн нийлүүлэлтэд асуудал үүссэн аж. Тиймээс Оюутолгойн баяжмалын экспортын хурд муу байгаатай холбоотойгоор энэ улиралд багтаан баяжмалын агуулах барихаар болсон байна. Энэ нь эдийн засагт таатай бус мэдээ. Гэхдээ энэ оны сүүл гэхэд экспортын урсгал жигдрээд ирнэ гэсэн тооцоолол тус компанийнханд байгаа юм байна.
“Оюутолгой” компанийн энэ оны үйл ажиллагааны төсөв ойролцоогоор 1 тэрбум ам.доллар байхаар ТУЗ нь тогтсон. Үүнээс 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмжийн зардалд орохоор төлөвлөгдсөн. Сонирхолтой нь, зардлаа ингэж нарийн тооцож чадаад байдаг “Оюутолгой” компанийн ТУЗ эхний шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаанаа өдийг хүрэхэд бүрэн тодруулж өгч чадахгүй байна гэхэд итгэхэд бэрх. Өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалтыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталж ирсэн бөгөөд хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байсан нь, угтаа бол Монголын төрийг элэг барьсан байр суурь ч гэж харагдахаар л байгаа юм. Хэдийгээр тус компанийн зүгээс улирал бүрийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох тайлан материалыг Татварын Ерөнхий Газар, Сангийн яаманд хүргүүлж тодорхой байлгаж ирсэн байтал, Оюутолгой уурхайг бүтээн байгуулахад оруулсан зардлын тухай андуу ташаа мэдээлэл гараад байна гэж өөрсдийгөө өмөөрдөг ч, хэрэг дээрээ тийм биш гэдэг нь бодит байдалд нийцэх юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 3 )
аймаар алдаатай найруулга байна. уншихаас дургүй хүрч байна. Оромдоод хаясан байна.
minii bie tend ajilaj bsan, heden conteiner,geruud bdag. gehdee ene gol bish, gerend uzeglesen hujaa bayrtsogt bolon busad urvagch nariin ajiliin ur dun ingeed l urgeljileed l ....Mongold iim yumand hatuu tur heregtei.
Монголын улс торчид. Том албан тушаалтнуудадог сен авилга н нэмэгдэхээр тусуб н хэтэрчихээд бгаа юм байлгуй дээ... Тэгээдзэлтэрийн гацаа. Гэгч болоо ....