Монгол дахь мөнгөний өнгө ба “Туркойз Хилл”-ийн молигыг үмхсэн ард түмэн

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

“Financial Times”-т “Монгол дахь мөнгөний өнгө? Туркойз” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Агуулга нь Монголын Засгийн газар хийгээд Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл”-ийн маргаан. Энд яг юу гэж бичсэнийг орчуулан хүргэе.

“Монголын Засгийн газрын цаашдын ааш зах зээлийнхээ өнгийг бүрэн тодорхойлох болов. Ийм анхааруулгыг “Туркойз Хилл” Монголд өгч байгаа.

Яг үнэндээ Засгийн газар өчүүхэн нэг хувийн компаниас хараат болчихоод байна. Гэтэл энэ компани “Рио Тинто” хэмээх гигантын хяналтад байдаг. Олон улсын зүгээс үүнийг Монгол Улс өөрийн баялгаас хувь хүртэхийн тулд хичээж байгаа үйлдэл гэж нэрлэх болов.

Тэгвэл Засгийн газрыг чичрүүлж байгаа “Туркойз Хилл” гэж хэн бэ. Энэ нь Ванкуверт төвтэй, уул уурхайн компани өгөөд Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Ер нь Азийн ихэнх орны Засгийн газрын тодорхой хувийг эзэмшдэг гэхэд болно.

Одоо “Рио Тинто” ямар ямар боломж байгааг монголчуудад тодорхойлох гэж хичээж байна. Тухайлбал тэд цаг ямагт “Оюутолгой баялгийнхаа нөөцөөр дэлхийд тэргүүлнэ. Энэ нь ард түмний амьдрал, услын хөгжилд онц нөлөө үзүүлэх ба Засгийн газар түншүүдтэйгээ эвтэй байж чадвал илүү ихийг авна. Олон улсын валютын сан 2021 он гэхэд Оюутолгой Монголын ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлнэ” гэсэн мессежийг тарааж байна.

Уг нь энэ орд дэлхийн хамгийнтом зах зээл Хятадын зах зээлд маш ойрхон. Анх “Айвенхоу Майнз” /одоо Туркойз Хилл/ бүх хувьцааг эзэмшиж байсан ч 2006 онд “Рио Тинто”-д худалдсан. Энэ наймаа Монголын Засгийн газраас гадуур явагдсан гэдэг.

“Айвенхоу”-г Роберт Фрийдланд үүсгэн байгуулсан. Тэрбээр одоо Оюутолгойд эзэмших хувиа нэмэгдүүлэх хүсэлтэй ба зургаан тэрбум ам.долларын ашигтай ажиллах төслийг эхлүүлсэн. Нөгөө талаар “Рио Тинто” Монголын Засгийн газарт хувь нэмж өгөх нь бүү хэл өөрсдөө авах сонирхолтой.

Канадын хуулийн дагуу “Рио Тинто” хяналтын багцыг өөртөө авч чадсан. Харин Роберт Фрийдландын хэл ам таталсан компани нэрээ солих төдийгөөр залруулга гаргаж, одоо Оюутолгой төсөлд гар бие оролцсоор байгаа.

Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн нэрээр гадныхан хоорондоо тэмцэлдэж, ашиг ярьсаар байгаа ч үнэндээ энэ нь Монголын баялаг.

Уг нь Монголын Засгийн газартай асуудалгүй явсаар ирсэн боловч Ерөнхий сайд солигдож, Ерөнхийлөгчийн намынхан төрд гармагц байдал өөрөөр эргэсэн. Одоо сонгууль дууссан ч Монголын эдийн засгийн өсөлт саарсаар байна.

11 тэрбумын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчдын санал мэдээж чухал. Өдгөө нэлээд хэдэн уурхай араг яс шиг үлдэж, тэнд ажиллаж байсан хөрөнгө оруулагчид гарсан. Гэвч үүнийг бүр явсан гэж болохгүй. Тэд бүгд хуулийн өөрчлөлтийг анаж байгаа.

Засгийн газар одоо нөөц ашигласны татварыг өндрөөр тогтоож, энэ нь эдийн засагт түлхэц болно гэж үзэж байна. Харин хөрөнгө оруулагчид өөрөөр бодож байгаа бололтой.

Хамгийн гол нь “Рио Тинто”-д энэ хууль хамаагүй, тэд олон улсын санхүүгийн байгууллагуудаас дөрвөн тэрбум ам.доллар зээлдэж, далд уурхайн ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна”

Нийтлэлийн ерөнхий утга нэг иймэрхүү. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн баялгаа гадныхантай хамжин ашиглах гээд байгаа юм шиг зүйл ярьж байгаа. Гэвч үнэндээ Монголд эргэлдэж байгаа мөнгө гадны хоёр том компанийн хоорондоо шидэлцдэг тоглоом төдий бөгөөд бүх зүйл дууссаны дараа энэ мөнгөий эргэлт ч зогсох ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.23.107.253) 2014 оны 02 сарын 10

naaduulchin bugd hudaldsan uls ,uls toriinhon bayachuud bugd anh bugd adilhan hooson bsan ulsiin horongoor ehleed daraa n eh ornoo zarj ideed odoo hil deer gariin hee avah nereer gadaad amidarch ajilj bgaa humuusiig mongol irgenees hasaad orond n gadaadiin humuust irgenshil ogoj ehlelee.

0  |  0
монгол хүн(103.26.193.4) 2014 оны 02 сарын 07

Би юу бодож байна гэжүү? Энэ эргүүнүүдээс яаж салах талаар л бодож байна. Одоо байгаа ганц гарц бол дахин хувьсгал хийгээд яг 1921 он шиг гадаад дотоодын өрийг цэгцлээд шинэ мөрнөөс эхэлж бичих л үлдсэн болуу?. Тэгэхдээ тийм аавын хүү байна уу?. Тийм ард түмэн байна уу? гэдэг л хамгийн чухал.Ингэж чадах нэгдмэл үндэсний үзэл,ухаан,зориг байнаа юу???. Монголд монгол байна уу???

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 02 сарын 07

С.БАЯР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭСЭН. АРД ТVМЭН ЧАМАЙГ МАРТАХГУЙ ШVV

0  |  0
mongol(182.160.39.166) 2014 оны 02 сарын 06

rio-ch bai hen ch bai gereeg hiisen urvagchidtai ni ushigluud gargay, mongolchuudaa

0  |  0
нэр(109.255.7.45) 2014 оны 02 сарын 06

Энэ тэнэг засгийн газар улсаа худалдаж дуусахнээ

0  |  0
Top