“Уран”-аар өлссөн дэлхий Монголыг залгих сонирхолтой...

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 06

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ураны өлсгөлөнд бүрэн нэрвэгдэхээс сэргийлж, хаана нөөц байна тийшээ хараагаа бэлчээцгээж байна. Ураны асар их нөөцтэй байх боломжтой орнуудын нэг гэгддэг манай Монгол ч тэдний өлөн харцнаас хаа холдох вэ. Монголын нутаг дэвсгэр дээр ОХУ, Хятад, Англи, Энэтхэг, Канад, Франц, Голланд зэрэг орнуудын болоод дотоодын  компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байгаа.  Тэдгээрээс олонд хамгийн их танигдаад байгаа нь Францын “Арева” групп.  Харин Аревагийн зүгээс  Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 10 улсын нэг болоод байна гэсэн дүгнэлтийг хийчихээд байгаа нь өөр бусад өлсгөлөн нөхдүүдийн анхаарлыг татсан мэдээлэл болоод байна. Тухайлбал, Орос, Америк гэхчлэн ид өлсөж эхлэх гэж буй орнуудыг энд дурдах хэрэгтэй.

 

 Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээллээс үзэхэд 2035 он гэхэд цөмийн үйлдвэрлэл нь 44% - 99% нэмэгдэх ба цөмийн реакторт ашиглах ураны хэмжээ 53% - 113% нэмэгдэнэ гэх тооцоолол байна. Одоо ажиллаж байгаа реакторууд жилд дунджаар 176.7 сая фунт уран хэрэглэж байгаа бол дэлхий даяар жилд  142 сая фунт уран олборлож байгаа аж. Тэгэхээр энэ зөрүү болох 35 сая фунт ураныг нөөц буюу хоёр дахь эх үүсвэрээс зах зээлд ханган нийлүүлж иржээ. Тэрийг нь тодруулбал,  Орос-Америк хамтран цөмийн зэвсгээ цөмийн түлш рүү хувирган ураны нөөцийг бүрдүүлдэг аж. Уг эх үүсвэр нь 7 төслөөс бүрдүүлдэг байна. Харин тэдгээрийн  “HEU” төсөл нь цаашид сунгагдахгүйгээр дуусгавар болоод байгаа аж. Тиймээс энэ  2014 онд уран тодорхой хэмжээгээр хомсдох төлөвтэй байгаа юм байна. Учир нь манай хойд хөршийн энэхүү төсөл нь ураны нийт нөөцийн 20-25 сая фунтийг бүрдүүлж иржээ. Тэгэхээр энэ орон зайг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал мэдээж гарч ирнэ.

 

Түүнчлэн үүнтэй холбоотойгоор ураны ханшид ч хөдөлгөөн орж таарах нь. 2015 оны дунд  үеэс ураныг борлуулах үнэ нэмэгдэх төлөвтэй байгаа аж.  Үүнд “HEU” төсөл дахин сунгагдахгүйгээр дуусч байгаатай холбогдон ураны нөөц багасч байгаа нь нөлөөлж буй. Мөн Герман улс цөмийн үйлдвэрүүдээ хааж байгаа хэдий ч манай хөрш Хятад болон бусад улс орнуудад цөмийн үйлдвэр барьж байгуулж байгаа  нь ураны хэрэгцээг эрс нэмэгдүүлэх нь голлон нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм. Ерөөс дэлхийн ураны хэрэгцээ нь олборлолтоо гүйцэхгүй болсонтой холбогдон уран хомсдол үүссэнээр цаашид үнэ нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид тэмдэглэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас лекц (202.179.20.165) 2014 оны 02 сарын 06

Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь мөн цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй ба ингэснээр Тадаралт ба хуян, тархины болон зүрхний цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал нарийсал/ишеми/, харвалтын дараах зэрэг бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 2сарын 8-ны Бямба гаригт 13 цагаас болох Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ы доктор удирдан явуулна. Та бүхнийг урьж байна. Утас: 96665038

0  |  0
Top