Засгийн газар ”Рио Тинто”-д бууж өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

 

Ямартай ч Рио Тинтогийн хүслийг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрчээ.  Оюутолгойн хоёр дахь шатны төсөлд шаардагдах санхүүжилт болох  гурван тэрбум ам.долларын зээлийг 15 банкнаас авахаар манай талаас зөвшөөрөл хүсээд байсан нь биеллээ олоод байгааг “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян хэлсэн байна. Тэрбээр “Гүний уурхайг ашиглалтад оруулах хоёр дахь шатны санхүүжилтийн эх үүсвэрээ авъя, үйл ажиллагааг нь явуулъя гэдэг дээр хоёр тал зарчмын хувьд тохирсон. Энэ бол том дэвшил. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг авахыг Монголын тал зөвшөөрч байгаа. Гагцхүү техникийн талын үйл ажиллагаан дээр жаахан зөрчилтэй, үл ойлголцох талтай байгаа. Үүнийгээ шийдээд авбал явчих байх.”  хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэгэхээр энэ бол Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилттэй холбоотойгоор албаны эх сурвалжийн илэрхийлсэн хамгийн сүүлийн үеийн тодорхой байр суурь болж харагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ бас яригдах ёстой асуудлууд бий. Хөрөнгө оруулагч Рио Тинто  Монголын Засгийн газартай тохиролцлоо гэхээс гадна УИХ уг асуудлыг бүлээрээ хэлэлцэх шаардлага бий талаар яригдаж ирсэн.  УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлчихээд, албан ёсны хариугаа авч чадалгүйгээр чуулганыг завсарлуулсан. Тэгвэл гишүүдийг амарч байх үеэр засгийн нөхдүүд тохиролцоонд хүрчихэж. Тиймээс Оюутолгойн эсрэг зогссон гишүүд энэ хооронд ээлжит бус чуулган хуралдах ёстой гэдэг асуудлаар байр сууриа илэрхийлэх үү гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байгаа юм. Оюутолгойн гэрээ хэлэлцээр ил тод байх ёстой, улсын эрх ашигтай нийцэх ёстой гэдэг зүйлийг хэлцгээж, хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал огцруулах хүртэл санал гаргана гэдгээ хэлж яриад байсан нөхдүүд цаашид тэр байр суурин дээрээ баттай зогсох уу гэдэг асуудал анхаарал татаж буй.

 

Ер нь бол Засгийн газар Рио Тинтотой “хаалттай” хэлэлцээр хийж ирсэн дүр зураг одоо харагдаж байна. “Turquoise Hill Resources”-ын зүгээс Монголын Засгийн газар зээл авах зөвшөөрөл өгөхгүй бол төсөл зогсох хэмжээнд хүрнэ гэсэн мэдээлэл хийсний дараа  “Эрдэнэс Оюутолгой” компанийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ энэ оны хоёрдугаар улирал гэхэд далд уурхайн ТЭЗҮ боловсруулагдаад дуусчихвал цаашдын үйл ажиллагаа асуудалгүй явагдана гэсэн агуулгатай зүйлийг хэлээд байсан. Ингэхдээ санхүүжилтийн талаар үгс унагаагүй нь анхаарал татаад байсан юм.

 

Тэгэхээр нэг талаас талууд ойлголцолд хүрсэн нь сайн хэрэг ч, нөгөө талаас тодорхой бус асуудлуудыг хэрхэн шийдсэн нь сонин байна. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ч, гэрээний хэрэгжилт, биелэлтэнд хувь нийлүүлэгчдийн хооронд нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай асуудлууд байсаар өнөөдрийг хүрсэн.  Техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь  Монголын талын өгөөжийг бууруулах өндөр эрсдэлийг бий болгож байгаа талаар ярьсаар л байгаа.

 

Монгол улсын Засгийн газрын 3 сайдын хамтарсан тушаалаар Оюу Толгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах Ажлын хэсэг байгуулж, урьдчилсан байдлаар баримтаар нотлогдохгүй байгаа 2 тэрбум гаруй ам. долларын асуудлыг хянан шалгасан.  Анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон байгаа.  Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байсны үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй  нэг талаас холбоотой байсан билээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой гэх тоо яваад байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан гэх асуудал гарч ирснийг бас хэлэх хэрэгтэй. Энэ нь нэг талаас менежмэнтийн эрхийг гартаа атгасан Рио Тинтогийн өөр бусад төслүүдэд ч хамаатай байж болох тухай мэдээлэл байсан.  За мөн хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай заасан байгаа гэдгийг ч Уул уурхайн яамнаас мэдэгдэж байсныг санах л ёстой. Энэмэтчилэн авч үзэхээр эргэлзээ дагуулсан их олон асуудал байсаар байгаа юм. Гэсэн ч Рио Тинто Монголын Засгийн газрыг буулгаж авсан харагдаж байна.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(103.26.194.13) 2014 оны 02 сарын 22

Би юу бодож байгааг асууж байна уу? . Энэ засгийн гаүар огцрох ёстой л гэж бодож байна. Бямбасүрэн гуайг эргүүлээд ер. сайдаар тавь. Одоо байгаа худалдагдсан байх гэж бодож байна. тиймүү? аан

0  |  0
zochin(103.26.194.11) 2014 оны 02 сарын 21

ZOVHON ENENII TOLOO L ENHBAYARYG SHOROND HIIJ HUSLEE GUITSELDUULJ BAIGAA YUM SHUU DEEMONGOL ULS ORNII TULAM BOLNO KHARAARAI BUGD OROND ORNO KHARAARAI TER TSAGT ARDCHILAL GEJ YU BAISNYG OILGONO

0  |  0
zochin(103.26.194.20) 2014 оны 02 сарын 21

ZOVHON ENENII TOLOO L ENHBAYARYG SHOROND HIIJ HUSLEE GUITSELDUULJ BAIGAA YUM SHUU DEEMONGOL ULS ORNII TULAM BOLNO KHARAARAI BUGD OROND ORNO KHARAARAI TER TSAGT ARDCHILAL GEJ YU BAISNYG OILGONO

0  |  0
Mn(76.218.69.21) 2014 оны 02 сарын 21

Eronhii said muu bainaa.byambasuren guai shig tulhtai eh oronch dutagdaj bna shuu

0  |  0
áè(202.21.113.138) 2014 оны 02 сарын 21

àíõíààñàà ÒÝǯ-ýý àëáààð áóðóó õèéäýã íü, ñ¿¿ëä íü èéì çàðäàë ãàðñàí ãýýä ñóóæ áàéãàà íü, äàõèàä çýýë õ¿ñýýä áàéãàà íü á¿õ ç¿éë ýõíýýñýý õóóðàì÷ áàéñàíòàé õîëáîîòîé. öààøèä á¿ð õóóðàì÷ áàéõ áîëíî

0  |  0
bid(202.21.113.138) 2014 оны 02 сарын 21

äýëõèéí õýìæýýíèé ãýýä áàéãàà ðèî òèíòî äàìïóóðñàí þì áèø ¿¿.ìîíãîë óëñàä èõ ñîíñîãäîâ÷ õýäõýí òýðáóì äîëëàð ãàðãàæ ÷àäàõã¿é äàõèàä çýýë çýýë çýýë ãýñýýð íýã ºäºð óóðõàéãàà áàðüöààíä òàâèàä áèä ÷àäñàíã¿é ãýýä èíýýä àëäààä ÿâààä ºãíº íààä õýäýí öàãàà÷èä ÷èíü. îþó òîëãîéä ìîíãîë÷óóä èòãýë àëäàðñàí. áàðàã áàéõã¿éòýé ÿëãààã¿é áîëñîí áàéõ.

0  |  0
ulzii(99.71.210.62) 2014 оны 02 сарын 21

zasgiin gazriin heden said nariin gariig hyndryyleed boloo Elbegdorj yo hiij bn aaGaduur tenehees oor um alga bolj dee

0  |  0
Buuj ogohgui geed yahiin(125.193.135.23) 2014 оны 02 сарын 21

Oor yahiin bid nar gediigeed baival $ iin une 2000 garaad mongol uls elgeeree molhonoshd. Nogoo eh oronchid n dahiad l tor zasag buruutai 2 hon say hun tejeechihej chadahgui gej hutalsdana biz. Huneer tejeelgeh albagui ajil hiih durgui bol guilgachin bol ene bol shudarga yos. Hiih ajil alga gej bitgii hudlaa hutsaarai. Hujaanuud hiigeed baigaa bolohoor ajil baihgui bish mongolchuud golood hiihgui baigaa uchraas hujaanuud orj irj hiij baigaa n nutsgen unen bilee

0  |  0
Top