Усгүй Оюу толгойгоос ашиг горьдох хэрэггүйг олон улс анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 11

Манай улсын хөгжлийн зохисгүй тэнцлийн талаарх нийтлэл "Miningweekly" сайтад гарсныг орчуулан хүргэж байна. Оюу толгойн ордоос Монгол Улс 2020 он хүртэл дотоодын нийт бүтээгдэх үүнийхээ 33 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Гэхдээ энэ зорилгод хүрэхийн тулд монголчууд юу хийх ёстой вэ. Нэн түрүүнд уурхайн ойр орчимд судалгаа хийж усны нөөц, эх үүсвэрийг тодорхойлох ёстой аж. Оюу толгойн усны ахлах мэргэжилтэн г.Өлзийбаяр уурхайн эргэн тойронд 300 метрийн гүн өрөмдлөг хийгээд буй бөгөөд “Бид гүний усны давхаргыг хамгаалах шаардлагатай байна. Түүнчлэн гадаргатай ойр усанд ч уурших, багасах аюул тулгарлаа” гэжээ.

Дэлхийн банкны шинжээчдийн үзэж буйгаар Г.Өлзийбаярын хийж буй ажил үсрэнгүй хурдаар хөгжиж буй Монголын эрх баригчдын заавал тунгаах ёстой зүйлийн нэг аж. Одоогийн байдлаар манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байгаа ч хөгжил болон байгаль хамгааллын асуудал хэдийнэ тэнцвэргүй болсон талаар ч энд бичжээ. Хамгийн гол нь Дэлхийн банкнаас Монголын Засгийн газарт хандан 2005 онд байгуулсан Итгэлцлийн сангийн баримт бичгийн үр дүнг эргэн харахыг сануулжээ.

Энэ баримт бичигт хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн менежментийг бэхжүүлэх тухай заасан аж. Саяхан Засгийн газраас 2021 он хүртэлх Байгаль орчинд баримтлах мастер төлөвлөгөө баталсан. Гэтэл энд уул уурхайтай хамааралтай байгалийн бохирдол, экологийн тэнцвэрт бус байдлын талаар тун бага оруулсан. Харин сүүлийн жилүүдэд Ногоон эдийн засгийн талаар нухацтай ярьж эхэлсэн нь үр дүнгээ бага ч болов өгч байгаа гэсэн байна.

Гэхдээ 2006 оноос хойш 2600 орчим төсөл хэрэгжсэний 250 нь буцалтгүй тусламжийн хөр өнгөөр ажил хэрэг болсон аж. Байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд хийсэн бас нэг зүйл бол Монголын биологийн төрөл зүйлийн тархалтын мониторинг судалгаа. Зэрлэг амьдралын үндсэн индексээр авч үзвэл манай улсад биологийн төрөл зүйлийн тархалт нийгэм, эдийн засгийн хөгжлийн буруу бодлого, хэрэгжилтийн уршгаар эрсдэлтэй нөхцөлд оржээ. Өөрөөр хэлбэл байгалийн жам ёсны хувьсал манайд үгүй болж байна гэсэн үг.

Түүнчлэн Дэлхийн банкны тайлан, анхааруулгад манай орны туурайтан амьтны 79 хувь, махчин амьтны 12 хувь, мөн мэрэгчдийн 12 хувьд нь устах аюул тулгарсан тухай бичжээ. Эдгээр нь уул уурхайн замбарааг үй ажиллагаа, тээвэр, хэт их хайгуул, олборлолтын бүс зэргээс болж бий болсон сөрөг үр дагаврууд аж. Дэлхийн банкны энэхүү анхааруулгаас гадна Монгол Улсыг байгаль экологио тэнцвэржүүл гэсэн шаардлагууд шил шилээ даран гарах болсон гэхэд хилсдэхгүй.

Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн байгаль хамгаалах сангаас ийм утгатай дүгнэлт гаргасан байв. Энд бичсэнээр Монголын байгалийн өөрчлөлт Зүүн болон Зүүн өмнөд Азийн экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд манайхаас дэгддэг шар түйрэн далай гатлан Японыг түйвээх болсон. Тиймээс япончууд жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хамгаалж, сэргийлэх арга хэмжээ авдаг бол манай орны гол мөрний бохирдол Байгаль нуур, ӨМӨЗО, БНХАУ-ын гадаргын усанд шууд нөлөөлдөг гэнэ.

Хамгийн гол нь экологийн эдгээр сүйрлийн шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг мэргэжилтн үүд хэлж байгаа. Өнг өрсөн есдүгээр сард Усны газраас Өмнөговь аймгийн Цогтцэцийд усны хэмжилт, судалгаа хийжээ. Энэ үеэр усны ундарга жил ирэх бүр доошилсоор байгаа тухай дүгнэлт гаргасан байна. Мөн Дэлхийн банкны тооцоолсноор, манай орны өмнөд бүсийн усны хэрэглээ ойрын жилүүдэд 350 мянган шоо метр болох аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зөвхөн гүний усны нөөцийг ашиглан уул уурхайг хөгжүүлж буй нь говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулж мэдэхээр байгаа гэнэ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд говийн бүсийн гүний усны нөөцийн нарийвчилсан дүнг гаргах шаардлагатай юм байна. Гэтэл Өмнөговийн байгаль, орчны мэргэжилтнүүдэд тус бүсийн усны ундаргын талаарх судалгаа, үзүүлэлт, холбогдох мэдээлэл байдагг үй учраас нарийвчилсан хайгуулаас өмнө дээрх судалгааг хийх шаардлагатай болсон гэсэн. Гэхдээ Монголд нөхөн сэргээлтийн стандарт огт байхгүй гэж хэлж болохгүй.

Харин одоо баримталдаг стандарт нь хэт ерөнхий утгатай ажээ. Уурхай болгон өөрийн онцлогтой байдаг. Ерөнхийдөө нөхөн сэргээлт хийж байна гээд шороогоор булаад хаячихсан дүр зураг харагддаг. Уг нь уурхай бүрийн онцлогт тохирсон нөхөн сэргээлтийг хийх ёстой юм байна. Нөхөн сэргээлтийн стандарт байхг үй учраас хорт бодисын нөлөө ямар байхыг тооцон хэлж мэдэхгүй байна. Орон орны хөрсний онцлогоос шалтгаалаад хорт бодисын агууламж харилцан адилгүй байдаг. Тиймээс өөрийн орны нөхцөлд тохирсон стандартаа боловсруулах нь чухал байдаг ажээ.

Гадны орнуудад нүдэнд харагдах нүхийг булахаас илүүтэй эхлээд хорт бодисоор хордсон хөрсийг нөх өн сэргээхэд анхаарал хандуулдаг байхад Монголын нөхцөлд нүдэнд харагдах нөхөн сэргээлтийг хийхэд анхаараад байдаг нь буруу гэж байна. Эхний ээлжинд тухайн нутгийн хөрсийг нарийвчлан судалж, яаж нөх өн сэргээх төлөвлөгөөг гаргах ёстой. Олборлосон газрыг хөрс өөр хучиж болно. Гэхдээ хөрсөнд хүнд металл их байвал орчинг бохирдуулж, амьсгалах эрхтэнээр дамжин хүний биед ордог аюултай юм байна.

Гадны туршлагаас харахад нөхөн сэргээлт хийлгүй хаясан уурхай нь одоо ажиллаж байгаагаасаа хэд дахин их байдаг гэнэ. Эзэнгүй болсон уурхайн нөхөн сэргээлтийг Засгийн газраас хөрөнгө гаргаж хийж байгаа гашуун туршлага байгаа тул манайхыг уурхайнуудаа эзэнтэй байгаа дээр нь нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгэхээр тухайн газарт олборлолт хийгээд эхлэнгүүт төлөвлөгөө боловсруулж, шат шатанд нь нөхөн сэргээгээд явах хэрэгтэй юм байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.183.116) 2017 оны 08 сарын 28

Гуний усыг нь татаж хэрГлээд дууссан ш дээ одоо юун нехен сэргээлт Африк болно

0  |  0
Зочин(66.181.183.116) 2017 оны 08 сарын 28

Усыг тогтоогч темрийн худэр алт эрдэнэсийг нь авчихаад яаж нехен сэргээх юм Усны эх нь темер гэдэг

0  |  0
isis(103.212.118.168) 2017 оны 08 сарын 09

1.монголчууд усгүй учир нефть боловсруулах бусад хүнд үйлдвэр худлаа 2.гадныхан улс төрч шантаачдыг ашиглаж өнгөт металлыг хянаж ирээдүйдээ *хадгалдаг* 3.тэгээд яах вээ гэжүү...хил дээрхи алтаа эхэлж олборло.орон нутаг улстөрч шантаачыг зогсоо..япон солонгосын түүхий эд технологийн туслан гүйцэтгэгч болж ажиллах хүчнээ нутаг руугаа тат...2 хөршдөө хүнс нийлүүл өөр арга байхгүйээ

0  |  0
zochin(112.72.13.201) 2014 оны 04 сарын 12

rio tinto-giin zahialgaarbichij dee. s.bayr,bayrtsogt,zorigt,gansuh naraartolgoilsonih hurliin gishuud zarchihsan.tegeedodoonuguuduul ni mongold um uguhguigeed bna l daa.

0  |  0
zochin(112.72.13.201) 2014 оны 04 сарын 12

rio tinto-giin zahialgaarbichij dee. s.bayr,bayrtsogt,zorigt,gansuh naraartolgoilsonih hurliin gishuud zarchihsan.tegeedodoonuguuduul ni mongold um uguhguigeed bna l daa.

0  |  0
mng l(96.24.118.233) 2014 оны 04 сарын 11

Ashiglah hereggui haah heregtei

0  |  0
AMIN(103.26.194.9) 2014 оны 04 сарын 11

MGL ahan duus minee...Bid oiriin 15 jild usnii gun gachaald orj uuh usaa bie bieneesee haramlan bj uudag, ml bolgoniig tootsoj huvarildagbolno geed bodood uzvel yamar bna.Tur zasag usnii asuudliig yagaad TOP asuudliin hureend avch heleltsehgui bna? BOYam,Nogoon nam,hudulguunuud u hiigeed bna? Tomchuud n us hudaldaj avah mungund sanaa zovohgui bj bolno.Harin ta bid ertnees tarvaganii fizialogiig sudlaj bhad iluudehgui l bolov uu.

0  |  0
unshigch(103.26.194.11) 2014 оны 04 сарын 11

deer baigaa zurgiig haraad zoltoi n uhaan aldchihsangvi tsaaduul chin mars garigiig dampuuruulchixaj gej kkkkkkk ter yahaw BVGD NAIRAMDAH SAARAL ORDNIIHOOOON odoo seree aliin bolgon servvn zvvdleh geew neg l ih yrisan hvmvvs hiigeed bga um gej bhgviideed l bdg ideed l bdg hanana gj bhgvi huwalznuud umaa

0  |  0
balbar(103.26.194.6) 2014 оны 04 сарын 11

ter door yuch bhgui gej olon jiliin umnu zarim yum medeh humuus helj bsan sanagdah

0  |  0
gee(103.26.194.16) 2014 оны 04 сарын 11

uhahaa teged bolioch ee. gazar sendiicheed. odoo bur ard tumniig teneg gej bodood baigaa um uu haashaa um uu. tor zasagtaigaa niileed tarhi ugaaj baina da huurhiii. ue ueiin ihkhaaduud genet tengerees buugar irvel 76 1 .....= olon hun tolgoig tasdah baihdaa

0  |  0
Irgen(103.26.194.1) 2014 оны 04 сарын 11

Ulaanbaatart bagtaj shingehee bolison bohir usiiig suuliin ueiin tsevershuuleh tehnologi ashiglaad 90% tsevershuuleed truba tataad ashiglaj boldoggui l um bhdaa, 600 han km gazarshte.

0  |  0
tt(103.11.194.226) 2014 оны 04 сарын 11

uhah hereg bna uu

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 04 сарын 11

ТАРХИ УГААЛТ НЬ ЭХЛЭЖ БАЙНА

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 04 сарын 11

ashiggui um bol mongoloos zailtsgaagaach

0  |  0
vnen(27.123.214.118) 2014 оны 03 сарын 09

Mal aj axyiga oligtoi xogjvvlj chadaagvi bj yun yyl yyrxai,xii demii tseejee deldenxeel xaxyyli abdagaa bolix xeregtei,ardchilcan uls bish torol cadanchsan uls bolj de zailyyl

0  |  0
ХУЛХИ(103.10.23.127) 2014 оны 03 сарын 09

АШИГТАЙ АЖЛАЖ ЧАДААГҮЙ ГЭЭД АВДАГАА АВААД БУЛТАХ ЮМ БАЙНА Л ДАА

0  |  0
Vnen(27.123.214.109) 2014 оны 03 сарын 08

Tolgoi muutai tom toriig buulgaj xayatumen olnoo bish torloo bodcon xylchgar xyibaldagchdiig tumen yyliin tsaana dald bul

0  |  0
цөлжилт (221.212.172.99) 2014 оны 03 сарын 08

манай орон өнгөний ус дутмаг,дутагдал

0  |  0
hi(110.183.177.108) 2014 оны 03 сарын 08

ta nar geriinhee tulshiig hund ogch bsan ailiig medeh uu ? manai uls tuleh tulshee gadagshaa gargachihaad daraa yaj amidrah geed bgaa yum buu med. gertee tsahilgaan, gal bhgui bol yamar e

0  |  0
hi(110.183.177.108) 2014 оны 03 сарын 08

ta nar geriinhee tulshiig hund ogch bsan ailiig medeh uu ? manai uls tuleh tulshee gadagshaa gargachihaad daraa yaj amidrah geed bgaa yum buu med. gertee tsahilgaan, gal bhgui bol yamar e

0  |  0
монгол(108.235.14.175) 2014 оны 03 сарын 08

Удахгуй манайх хойд солонгост 20000 тн нуурс егне,хэдэн мудакуудаа ч унэгуй егеж болно ш дээ

0  |  0
монгол(108.235.14.175) 2014 оны 03 сарын 08

Олон жил уурхайн бизнес эрхэлсэн улс монголын говьд тэрбум доллар булах уу ?,ард тумэн минь хэрэг алга ч гэх шиг ,тийм хэцуу байгаа бол ууж идэх унтах хэвтэхийг чинь хуртэл зааж егдег хойд солонгостоо очиж амьдраач

0  |  0
монгол(108.235.14.175) 2014 оны 03 сарын 08

Оюу толгой тесел хэрэгжих гэж байхад тэр дэлхийн банк чинь хаа байсийн ?

0  |  0
монгол(108.235.14.175) 2014 оны 03 сарын 08

Манай орны гол мерний бохирдол Байгал нуур,евер монгол БНХАУ-ын гадаргын усанд шууд нелеелдег гэснээс харахад л хэний захиалга вэ гэдэг нь харагдаж байна

0  |  0
amka(202.179.11.94) 2014 оны 03 сарын 07

ард түмэн минь үнэндээ хэлэх үг алга...

0  |  0
manlai(103.26.194.30) 2014 оны 03 сарын 07

neg hund noogdoh baylagiin hemjee buurch bgag medej bna uu ?

0  |  0
зочин(103.26.194.16) 2014 оны 03 сарын 07

Говьд гүний ус үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. ”Орхон-Говь” болон ”Хэрлэн-Говь” төслүүдээ Дэлхийн уур амьсгалын сан, уул уурхайн компаниудын оролцоотойгоор яаралтай ажил хэрэг болговол зүгээр байна.

0  |  0
zailtsgaa(103.26.194.1) 2014 оны 03 сарын 07

erguu baasnuud yaxawde odoo inged l yaxuu iixuu undnii usaa yaxuu ged l bajil bai udaxgui us awax geed alaltsax tsag irne xudlaa l yahuu ixuu l gesen baasnuud baihiin ...

0  |  0
сэтгэл(124.158.109.14) 2014 оны 03 сарын 07

34 ХУВЬ БАЙСАН ОДОО БОЛ БVVР АШИГ €Г€ХГVЙ ГЭЭД МЭДЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ Л ДЭЭ

0  |  0
zochin(202.21.106.167) 2014 оны 03 сарын 07

baylag ursaal bainda humuusee yuu bodj bnda

0  |  0
Мөнх(182.160.37.133) 2014 оны 03 сарын 07

Наад сэдвээр чинь тодорхой асуудалудахгүй хэвлэлд нийтлэгдэнэ. Тайван байцгаа.

0  |  0
nutagiin irgen(202.55.191.46) 2014 оны 03 сарын 07

gynii usiig ni ashiglaad bayjmal ugaagaad gargaad bgaa shyy dee

0  |  0
Top