Барууныхан Монголын эдийн засаг ангалын ирмэг дээр байна гэж анхааруулав

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 12

“Financial Times”-т Монголын эдийн засгийн талаар бичжээ. Алтны татварын бодлогоор эдийн засгаа өөд татах гэсэн Монголын Засгийн газрын бодлогыг гадныхан юу гэж дүгнэснийг орчуулан хүргэе.


Монголын эрх баригчид валютыг дэмжихийн тулд “Нинжа” нарыг номхотгоно

Монголын эрх баригчид болон “нинжа” гэж нэрлэгддэг 60 мянган олборлогчийн хооронд тэмцэл өрнөх маягтай. Энэ алтны үйлдвэрлэлд хяналт тавихтай холбоотой ба бүр нарийн яривал, Улаанбаатар өнөөдөр Төвбанкны нөөц, төгрөгийн уналтаас болж ангалын ирмэг дээр дэнжигнэж байна.

“Нинжа” нар, нуруундаа ногоон түмпэнгээ үүрч явдаг тэднийг 1990-ээд оны үед гарч байсан “Мэлхий нинжа” хүүхэлдэйн киноны баатруудтай адилтган нэрлэжээ. Одоо Төвбанк хямралыг давахын тулд нөөц бүрдүүлэх гэтэл худалдан авах алтны бодит хэмжээг бууруулсан гэж тэднийг буруутгаж байгаа.

Тал нутгийн хаа сайгүй, алттай байж болох газар бүрт зөвшөөрөлгүй нүх ухдаг нинжа нар өнгөрсөн жил бараг 5 тонн алт олборлосон гэж албаныхан тооцжээ. Гэхдээ энэ нь барагцаалсан тоо. Зарим эх сурвалж энэ хэмжээг 9 тонн гэдэг.

Мөн 2005 онд 24, 2008 онд 15 тонныг олборлосон гэдэг албаны тооцоо бий. Харин одоо эрх баригчид бухах дайралт хийж байна.

Саяхан Монголын парламентаас алтны татварыг 10-аас 2.5 хувь руу бууруулсан. Өөрөөр хэлбэл, Төв болон арилжааны банкуудад худалдсан алтны орлогоос авах татварыг бууруулсан хэрэг. Ингэснээр уул уурхайн компаниуд, “нинжа” нарын алт худалдах сонирхлыг нэмэгдүүлнэ гэсэн үзсэн.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бидний  тооцоолсноор алтны татвараас олох орлого буурч, 40-50 сая ам.долларт хэлбэлзэх байх. Харин валютын нөөц нэмэгдэж, 1.7-2 тэрбум ам.долларт хүрнэ. Татварын хувь хэмжээг бууруулснаар алтны худалдааны эргэлт хурдсаж, тэр хэрээр эдийн засагт таатай нөлөө үзүүлнэ” гэж “Mongolian Mining Journal”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Монголын эрх баригчдад валютын нөөцийг бэхжүүлэх онцгой шаардлага бий. Учир нь жилд бараг 40.1 хувиар буурч 2.4 их наяд болсон. Үүний нэг шалтгаан нь түүхэндээ монгол төгрөг америк долларын өмнө жинхэнэ шалдаа буусантай холбоотой.

“Hogan Lovells” хуулийн фирмийн захирал Энтони Вүүлли “Монголбанк, Засгийн газар аль аль нь алтны худалдааны бүх эргэлтийг хуулийн хүрээнд оруулахыг чармайж байгаа” гэжээ.

Хэрвээ алтны худалдааны татварын зохицуулалт үр дүнгээ өгөх юм бол Монголын алт үйлдвэрлэл 31.4 тонн болж өсөх боломжтой.

Энэ зохицуулалтыг алт үйлдвэрлэгчид, томоохон компаниуд дэмжиж байгаа. Ер нь Монголын баялгийн салбар сүүлийн үед шүүмжлэл, анхаарал татах нь ихэссэн. Ашиглагдаагүй баялаг маш бий.

Гэхдээ 2012 онд маш их маргаан дагуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан. Үүнээс бол хөрөнгө оруулалт нэлээд буурсан. 2013 оны аравдугаар сард энэ хуулийг өөрчилсөн ч өнөөдөр ч үр уршиг нь арилаагүй.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын Мөнгөний бодлогыг хэтэрхий сул гэж шүүмжилдэг. 2013 онд Монголын ДНБ 11.7 болсон. Гэтэл 2012 онд энэ хувь 12.3 байсан аж. Дэлхийн банкны таамгаар энэ онд 10.3 хувь болж буурна.

Хамгийн осолтой нь, урсгал дансны алдагдал ДНБ-ий 30 хувьтай тэнцэнэ гэдэг бол тэр чигээрээ аюул. Энэ аюул яг одоо Монголын эдийн засагт байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.89) 2014 оны 04 сарын 02

Khen unen yariad baigaag zasgiin gazar khelekh bailgui dee.Bukh yum saikhan baigaa geed l baigaa daa.Bid nart mongonoos oor yum baikhgui shuu dee.Deer n alt,zes,nuurs,uran,khovor element bugd baigaa tiim uu...

0  |  0
zochin(103.26.194.12) 2014 оны 03 сарын 12

Bagabanidiin mungunii uner hudlaa bolov uu

0  |  0
Top