Рио Тинто-гийн зээл авах хугацаа ирэх даваа гаригт дуусах гээд Засгийн газрыг дарамталж эхлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

“Financial Times”-т Оюутолгойн уурхайн талаар нэгэн нийтлэл гарчээ. Рио Тинто-гийн олон улсаас босгох гээд байгаа хөрөнгөд “саад болсон” Монголын Засгийн газрын талаар юм уу даа. Юу юугүй Оюутолгойгоос өөрсдөө баяжих гэж байгаа тэдэнд Монгол мөнгөтэй болох эсэх нь огтхон ч сонин биш. Тиймдээ ч Засгийн газарт шахалт ч үзүүлээд амжсан.


“Turquoise”-Өнөөдөр ч гэсэн Монголын мөнгөний өнгийг тодорхойлсоор

Далайд гарцгүй орны эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлж буй уурхайг ажиллуулж буйн хувьд “Rio Tinto” болон “Turquoise Hill” шийдвэр гаргах цаг болсон. Бид өнөөдрийг хүртэл Монгол Улс баялгийн сантай болсноор “Turquoise Hill”-ийн эзэмшдэг хувиас авах боломжтой болно гэж байсан. Тодруулбал, мягмар гаригт Торонтогийн хөрөнгийн бирж хаах хүртэл.

Гэхдээ энэ нь бараг боломжгүй болж байх шиг. Уул уурхайн сайдын хувьд хөрөнгө оруулагчдыг татах бүх л аргыг хэрэглэж байгаа. Үр дүнд нь хятадууд ямар ч байсан өөрсдийгөө Монголын баялагт улам баталгаажуулж, Тони Блейр тал нутгийг зорин ирлээ.

Гэрээ хэлцлүүдийн сураг ч гараад эхэллээ. Энэ нь далд уурхайн ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Арилжааны банкууд, зээлдэгчид 4 тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Гэвч Монголын улстөрд бүх ажил гацсан хэвээр байгаа ба гуравдугаар сарын 31 гэхэд цэгцэрнэ гэсэн нь яах бол. Юутай ч, эхний ээлжинд зээлийг шийдвэрлэх хэрэгтэй. Арилжааны банкуудын гэрээ ирэх даваа гариг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоёрдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан. Гэхдээ шийдвэрлэх хугацаа нь энэ сарын 31-нээр дуусгавар болно.

Тони Блейрийн тухайд мухардалд орсон төсөлд гарц олоход туслана гэсэн. Энэ талаар төр засгийн хэмжээнд зөвлөгөө өгөх гэж байгаа бололтой. Мэдээж Риод гэрээг хүчин төгөлдөр болгуулахад түлхэц болохуйц хэн нэгэн хэрэгтэй. Бүр онцын шаардлагатай.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сард Торонтод болсон уул уурхайн хурлын үеэр Монголын эдийн засагт энэ төсөлд ач холбогдол өгч байгаа тухай ярьсан. Гэвч түүний дараахан сайд үндэсний үзэлтэй хөрөнгө оруулагчидтай ойр ойрхон уулзсан юм. Гэхдээ эдгээр уулзалт үр дүнд хүрсэн гэхэд хэцүү.

Д.Ганхуяг анх сайд болохдоо гэрээг дэмжинэ гэж байсан. Гэхдээ татвар, нөөц ашигласны төлбөр зэрэг дээр тохиролцсоны үндсэн дээр. Харин одоо Засгийн газар энэ асуудалд шазуур зуусан хэвээр л байна. Энэ тохиолдолд Уул уурхайн сайдад улс төрийн саад байна гэж ойлгогдож байгаа.

Ирэх сарын 5-нд Монголын УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Ингэхээр асуудал сунжрах магадлалтай. Нэг л зүйл тодорхой байгаа нь Монголын улс төрийн өнөөгийн байдал тодорхой биш.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд парламентаас шийд гарна гэж байгаа ч энэ үгээрээ асуудлыг өөрөөсөө холдуулж байна гэж ойлгож болно.

Ер нь бол улстөрчид гар гараасаа бариад хамтдаа үрсэх хэрэгтэй. Улстөрийн ялалт, бас Рио Тинтогийн аз жаргалын төлөө. Яагаад гэвэл, хэд хэдэн эрсдэл бий. Нэгдүгээрт, Хятадын зах зээл байдал, дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулагч орнуудын хандлага өөрчлөгдөж байна. Тухайлбал, Монголын бондын үр өгөөж өнгөрсөн жилийнхээс 2.2 хувиар өссөн байх жишээтэй.

Гэтэл “Turquoise Hill”-ийн хувьцааны ханш Монголын эдийн засгийн үзүүлэлтийн томоохон хөшүүрэг болдог. Угаасаа эндээс хувьцаа эзэмших нь баялгийн сангийн гол хүчин зүйл болох ба ирээдүйн эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурь гэсэн үг. Харин Засгийн газар нөөц ашигласны төлбөр авч эхэлсэн тохиолдолд баялгийн сан хамтарч ажиллана гэж байгаа.

***

Хөрөнгө оруулагчдын бодол ийм ажээ. Засгийн газрын гацаа тэдний ажилд хэрхэн саад болж байгааг олон улсад ингэж танилцуулсан байна. Гэхдээ тэд Монголын эзэмшлийг нэмэгдүүлэх бодолгүй байгаа нь нууц биш.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
time(202.21.113.140) 2014 оны 03 сарын 27

rio- mongoliin umnuus zeel avaad mongoliin umnuus ashig hurtej suuh gejuu. ene arai denduu tenegeer mine togloj bgaan bishuu.

0  |  0
Mongol(202.179.11.30) 2014 оны 03 сарын 27

Mongold ashiggui bol mongold ene geree hereggui butsaagaad darsan ni deer yadahdaa gazar ni eruuljvel mal belchij ashig shimee ugnu

0  |  0
Top