Монгол Улс эзэн орон уу, эсвэл агуулах уу...

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 10

 

Монголын эдийн засгийн 80 хувийг уул уурхайн салбар нуруундаа үүрч байгаа тул  энэ салбарыг унагаалгүй, өсөлттэй авч явах шаардлага урд байж байна. Эдийн  засаг нэг салбараас ийн хэт хараат байдлаар урагшлах нь  эрсдэлийг дагуулж ирсэн ч, солонгын өнгөт эдийн засгийг цогцлоох  хүртэл энэ янзаараа багагүй хугацаа орж таарах нь. Тиймээс одоогийн нөхцөл байдалтай уяж харвал нэгэнтээ гол хөшүүрэг болоод байгаа уул уурхайн салбараас хүртэх учиртай үр шимээ бүрэн дүүрэн шүүрдэж авах шаардлага харагдаж буй. Хэрэв тэгж чадахгүй бол чухам ямар саад тээг байна вэ гэдэг асуултыг тавих ёстой юм. Тэгвэл туршлагатай эдийн засагчийн үзэж буйгаар манай улс уул уурхайн салбарын орлогын ил тод байдлын индексээр дөнгөж 38.2 хувьтай байгаа нь уул уурхайн салбарын орлогыг татвар, төлбөрт бүрэн хамруулах талаас учир дутагдалтай байгааг илтгэж байгаа явдал гэж байна. Ингээд ярихаар энэ он гарсаар Алтны тухай хуулийг баталж, Монголбанк, арилжааны банкинд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү бусад этгээдэд худалдсан тохиолдолд таван хувьтай тэнцүү байхаар тогтоо биз дээ, бас гадаад зах зээлд борлуулж буй нүүрснээс АМНАТ-ийг гэрээний үнийн дүнгээр тооцож авах журмыг засгаас өнгөрөгч сард гаргаа биз дээ гэж хэлэх биз, улстөрчид.

 

Тэгвэл Ашигт малтмал ашигласны төлбөр (royalty)-ийн суурь норм олон улсын жишигт ямар байдгийг авч үзвэл манай тухайд дутагдалтай талууд бий. Тухайлбал,  Украйнд алтанд 16 %, төмрийн хүдэрт агуулгын зэргээс нь хамааруулж 0.89-11.45 %, нүүрсэнд чанарыг нь харгалзан 0.57-5.33 %-иар тус тус роялтийн суурь хувь тогтоосон байдаг бол ӨАБНУ-д  баяжуулалт, боловсруулалт, цэвэршүүлэлтийн түвшнээс нь хамааруулан роялтийг алт, зэс, төмөрт 0.5-7.0-иар тогтоодог аж.  Түүнчлэн Ашигт малтмал ашигласны төлбөрийн суурь хувийг тогтоох гол шалгуур нь: тухайн орны эдийн засагт уг нэр төрлийн эрдэс баялгийн ашиглалтын эзлэх байр суурь, төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлөх түвшинг харгалзан үздэг байна. Жишээ нь Австрали, Ботсван, Намиби, Мозамбикт  томоохон орлого бүрдүүлэгч бадмаараг-эрдэнийн чулууны олборлолтыг чухалчлан үзэж АМАТ-ийг нь 7.5-13 хувиар тогтоосон байдгийг Дэлхийн банкны Олон салбар хамарсан төслийн зөвлөх-эдийн засагч Э.Сандагдоржийн судалгаанаас харж болно. Тэрбээр манай улсад алт, зэс, нүүрсний олборлолт эдийн засагт харьцангуй урт хугацаанд зонхилох нөлөөтэй байх төлөвтэй учраас үнэт болон зарим суурь металлын АМАТ-ийн суурь хувийг тогтоохдоо мөн хөрш ОХУ (зэсэнд 8 %, алтанд 6 %), Хятадын жишиг болон үнэт металл, эрдэнийн чулууны олборлолт түлхүү бөгөөд олон жилийн туршлага, сургамж бүхий Африкийн хэд хэдэн орон, мөн тус тивийн уул уурхайн олборлолт эрхэлдэг зонхилох орнуудыг хамруулан хийсэн судалгаагаар алтны хувьд роялтийг 6.8-7.6 %-иар тогтооход хөрөнгө оруулагч ба эзэн орны ашиг сонирхол тэнцвэртэй хангагддаг тухай Африкийн Хөгжлийн Банкны үнэлгээ, дүгнэлтийг харгалзан үзэж болох талаар хэлжээ. Түүнчлэн  манай  улсад ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулалтын  хувийг ашигт малтмалын нэр төрлийн эдийн засагт үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн байдлаар стандарт суурь хувийг дараах байдлаар тогтоож болох юм гэсэн байна. Тухайлбал,  Алт болон бусад үнэт металлд  дэлхийн зах   зээл дэх тухайн үеийн үнээр тооцсон борлуулалтын үнийн дүнгийн 7.5 хувиар; зэс, төмрийн хүдэр бусад суурь металлын төрөлд дэлхийн зах зээл дэх тухайн үеийн үнээр тооцсон борлуулалтын үнийн дүнгийн 6.0 хувиар;  нүүрс, лигнит, антарцид, занарын гаралтай газрын  тос, хүлэр, нэфэлин, апатитийн хүдэр, цайр, хөнгөн цагааны бокситод 5 %  алтнаас бусад металл агуулсан холимог эрдэс, түүний баяжмалд 6.5 %; засалт хийгдээгүй байгалийн гаралтай бадмаараг, бусад төрлийн  эрдэнийн чулуунд  борлуулалтын үнийн дүнийн 10 хувиар; засалт хийгдээгүй байгалийн гаралтай хагас үнэт чулуунд борлуулалтын үнийн дүнгийн 7.0 хувиар; уран, газрын ховор элемент агуулсан хүдрийн баяжмалд нэг тонн тутамд борлуулалтын үнийн дүнгийн 4 хувиар гэхчлэн тус тус тогтоож болох талаар тодорхой судалгаанд үндэслэн санал дэвшүүлсэн байгаа юм. Ер нь бол лаффарийн муруйн загвараас үзэхэд роялтыг үүнээс өндөрөөр, эсхүл доогуур тогтоох нь зохисгүй байдаг талаар ч тэрбээр хэлжээ. Тэгэхээр хөрсөн дороо алт, зэс, нүүрснээс гадна өөр бусад олон ашигт малтмалыг агуулж байгаа манай улсын тухайд орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж байж үр шимийг нь хүртэнэ гэж тойм төдий ярьж суухаас гадна, тэрхүү үр ашгийг нь хүртэх зам мөрөө тов тодорхой болгох ёстой гэдэг нь харагдаж байна. Хэрэв тэгж чадахгүй бол Монгол Улс эзэн орон гэсэн тодотголоор халхавч хийсэн агуулах болон хувирч мэдэх юм.

 

Э.Болор

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ттт(66.181.190.108) 2017 оны 09 сарын 11

Үнэндээ ийм л болж , ирээдүйгээ бодож одоо л цэгцэлж авахгүй бол,,,,,

0  |  0
монгол хүн(103.26.194.7) 2014 оны 04 сарын 10

Үнэхээр бид өөрийнхөө эх орныг мөнгө үзүүлсэн орны хаягдлын хашаа болголоо. Бидэнд одоо юу байна ил ч байхгүй нууц ч байхгүй . Улс төр эдийн засгийн янханаар дүүрчээ. Бид одоо яахав . Хариулах хүн байна уу?Монголд монгол цөөхөн байна даа

0  |  0
time(202.21.113.140) 2014 оны 04 сарын 10

hyatadiin aj ahuin hashaa bolj huviraad olon jil bolj bna shu. aj ahuin hashaanii darga ni haaya amerika ba baruuniihand uul uurhaigaa davhar hudalddaj ashig olood udaj bga shu.

0  |  0
Bitgii gadniihantai haritsuul(125.193.135.23) 2014 оны 04 сарын 10

Tomor zamgui mongol ded butetsee shiidej chadaagui baij yaj tiim ondor tatvar avahiin bodood uzeech. Australia ded butets mash sain hogjson deer n hamgiin hyamd usan teevreer zoovorloh bolomjtoi uls. mongol shig shoroon zamaar baahan benzin tos zarj mashin tereg evden baij zooj baigaa nuurs tiim ondor tatvartai orshin togtnohuu?. Malchin deer baigaa mahiig UB luu oruulj irehed une n yaj nemegddeg bileedee teeverleltees bolj tegeed haritsuulaad uzehgui yu. Bugdeeree huvaaj idej baihaar tomor zamaa barichihsan baisan bol yadaj!!!!!!

0  |  0
Top