Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд иргэд, байгууллагаас 112 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлжээ. Эдгээрт барилга өмч газрын харилцаатай гомдол санал дийлэнх хувийг эзэлсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13А байрны урд, “Өргөө” кинотеатрын зүүн талд барилга бариад оршин суугчдыг амраахгүй байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж түр зогсоож арга хэмжээ авсан байна. Мөн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, “Соёмбо” хотхоны баруун талд шөнө барилга бариад амраахгүй байна гэсэн гомдол ирснийг нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, түр зогсоож арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Er n hun amiin nygtral ihtei niislel hotod barilgiin ajliig udriin tsagaar yvuulj baih yostoisht