Нийслэлийн айл өрхүүдэд хогны ногоон уутыг тараах үгүйг шийдэх санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамруулсан юм. Нэгдсэн дүнгээр иргэдийн 60.4 хувь нь хогны уут тараахыг дэмжсэн байна. Харин 30.6 хувь нь хогны уутанд энэ их мөнгийг төсөвлөсөн нь буруу гэж үзжээ. Тиймээс цаашид хогны уутыг айл өрхүүдэд тараах нь хэвээр үлдэхээр болсон юм. Харин иргэдийн санал асуулгын дүнг НИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргах юм байна. Тэр хүртэл хогны ногоон уутыг иргэдэд үргэлжлүүлэн тарааж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )