Монгол эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 06

Оны өмнө манай улсын хоёр ч иргэнийг ОУ-ын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоос эрэн сурвалжилж байсан тухай мэдээллэсэн билээ. Тэгвэл дахин нэг монгол эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тус байгууллагын албан ёсны вэб хуудаст дурдсанаар Сономцэрэнгийн Энхчимэг нь бусдын эд хөрөнгийн хувьдаа завшсан,шамшигдуулсан хэргээр шалгуулж байгаа аж.Тэрээр хэрэгт шалгагдах хугацаандаа хилээр оргон зугтсан учир шүүхийн шийдвэрээр олон улсад эрэн сурвалжлах болсон байна. С.Энхчимэг гэх эмэгтэй нь Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1972 онд төрсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top