Сэрэмжлүүлэг: Суудлын жижиг тэргийг хэмхэртэл нь мөргөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын жижиг тэрэгний жолооч осол гаргажээ. Мөн жижиг тэрэгийг мөргөсөн том тэрэгний жолооч согтуугийн зэрэгтэй байсан аж. Ослоос болж, жижиг тэрэгний жолооч гэмтэл авсан байна. Уг хэргийг одоогоор Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.  Зам тээврийн ноцтой осол гарах нь сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Тиймээс жолооч та бүхнийг согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top