Хурц өнцөг:”Нарантуул”-ын архаг хууль зөрчигчид

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Ноггон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх ганц худалдааны төв нь Нарантуул. Эндээс хөдөө гадаанаас ирсэн, нийслэлийн оршин суугч бид ч ялгаагүй хэрэгцээгээ хангадаг. Түм түжигнэж бум бужмгнасан энэ газрыг бид энд муулах гэсэнгүй.  Тус зах дээр улаан цайм хууль бус худалдаа эрхэлдаг хүмүүсийг онцолж байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл болон амьтны гаралтай түүхий эд, арьс үс, шувууны өд, толгой болон хавх, бууны сум, 50 мм-ээс дээш диаметртэй тор зэрэг ангийн хэрэгсэл, нэн ховор ургамлыг байнга худалдсаар байна.

Иймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтэс хамтран захын удирдлагатай уулзаж ярилцлаа. Зөвшөөрөлгүй цэгт, мэргэжлийн бус хүмүүс хууль бусаар худалдаа эрхэлж байгааг таслан зогсоохын тулд дотоодын хяналтаа тогтмол хийж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн, ажиллагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийг анхааруулаад өнгөрлөө. Энэ анхааруулга харамсалтай нь анхных нь биш. МХЕГ-ын зүгээс энэ тухай хангалттай дурьдаж, сэтгүүлчид дээрх сэдвийг олонтоо бичсэн ч үр дүн гарахгүй байгаа нь нууц биш.

Хатуухан хэлэхэд “шүдгүй банхар”-аас ялгагдахгүй болсон МХЕГ-ын хэдэн байцаагч анхааруулга, мэдэгдэх хуудаснаас цааш эрх мэдэл байхгүй. Иймээс хэнээс айлгүй дээрх наймаачид худалдаагаа эрхэлж хүний аминд хүрэх эм, хууль бус анг өөгшүүлэх сум зэргээ зарсаар л байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top