Согтуу ээжээсээ болж 6 настай охин хүчирхийлэлд өртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Томчуудын хариуцлаггүй үйлдлээс бол хүүхэд хохирч байгаа тохиолдлууд олон байдаг. Үүний нэг харамсалтай жишээ бол архинд орсон ээжийсээ болж хараа хяналгүй байсаар муу санаат эрчүүдийн нүдэнд өртсөн 6 настай бяцхан охин юм.

Охины  ээж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд оршин суудаг Н.Сувдаа гэх эмэгтэй архинаас бүрэн хамааралтай болсон нэгэн аж. Түүнийг  архи ууж, ухаанаа алдсан үед нь зургаанхан настай бяцхан охин нь хүчирхийлэлд өртсөн байна. 

Хөөрхий охины найман настай ах ч мөн тэнэмэл амьдралтай болж, гудамжинд хоног төөрүүлдэг гэнэ. Эмэгтэй хүн гэхэд дэндүү харамсмаар Н.Сувдаагийн эх байх эрхийг нь хасуулахаар Хүүхдийг эрхийг хамгаалах байгууллагууд шүүхэд хандсан аж. Шүүхээс түүнийг эх байх эрхийг нь хасч хүүхдүүдийг Хүчирхийллийн үндэсний төвийн эмзэг бүлгийн "Эрдэм" асрамжийн газарт шилжүүлээд байгаа юм байна.

Одоогоор охинд халдаж, хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйг олоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.233.174) 2025 оны 03 сарын 13

ёо арайчдээ тийм арчаагүй эрийн сүг бас байдгийм байжээээ

1  |  0
Top