Түлэгдсэн Алтангэрэл хүүгийн нэрийг барьж хүмүүсээс 7 сая төгрөг авсан Баяраа гэгч хаачив

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Загварын ертөнцөд сүүлийн үед нэлээдгүй од болоод буй Даль жигүүр хэмээх нэрээр алдаршсан Пүрэвмаагийн хагас нүцгэн зургууд  өмнө нь олон нийтэд ил гарч байсан. Чухам хүмүүнлэгийн ажилд идэвхийлэн оролцдог энэ бүсгүйн зурагнууд яагаад ил гарах болсон талаар бид судаллаа. Тэгвэл Пүрэвмаа Алтангэрэл хүүд туслахаар “Оюунлаг Нийгмийн Залуус” ТТБ-ын Баяраатай хамтран ажиллажээ. Тэд  маш олон хүнээс     хандив авсан бөгөөд нийт 7-8 сая төгрөг цуглуулсан ажээ. Тэрхүү хандивийн данс Баяраагийн нэр дээр байсан байна. Нэгэнт цаг хугацаа нэлээдгүй өнгөрсөн учир Пүрэвмаа,  Баярааг дансанд төвлөрсөн мөнгөн дүнг олонд дэлгэхийг хүсчээ. Ийнхүү энэ явдлаас болж тэд хоорондоо маргалдсан байна. Харин Баяраа гэгч залуу өмнө нь дотно харьцаатай байхдаа хоорондоо солилцож байсан зургуудаа дэлгэсэн байна. Ийнхүү энэ хоёр хүн эр эмийн хэрүүлээ хийж байх хойгуур Алтангэрэл хүүд цугласан 7-8 сая төгрөгийг авсан Баяраа гэгч одоог хүртэл таг чиг алга болжээ. Олон хүний буяны сэтгэл юмсан, Баяраа гэдэг хүн буцааж өгөөсэй! Харин өдийд БНСУ-д эмчлүүлж байх ёстой Алтангэрэл хүү одоог хүртэл Түлэнхийн төвд эмчлүүлсээр л байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top