УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй уялдаж буй бөгөөд энэ салбарт хувийн хэвшлийнхний оролцоог эрхэмлэх чиг баримжаатай юм. Түүнчлэн хуулийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийг цуцлах гэх зэрэг асуудлыг тусгасан байгаа. Хуулийн төслийг баталснаар уул уурхайн салбарт ил, тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахад үр дүнтэй гэж салбарын яам үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )